Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Д.Загджав дэд сайд 4 тэрбумаар үнэлэгдэх 2 байртай бол Ш.Лхамсүрэн дэд сайд 33 тэрбумаар үнэлэгдэх хувьцаа эзэмшдэг


Монгол Улсын Засгийн газарт зайлшгүй шаардлагатай албан тушаал мөн эсэх нь өнөөг хүртэл яригддаг дэд сайд нарын асуудал эдийн засгийн хямралтай үеүдэд хамгийн ихээр хөндөгддөг. Арга ч үгүй биз. Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаад жилийн нүүр үзэж байгаа ч өнөөг хүртэл дэд сайд нарын талаар иргэдэд тодорхой мэдээлэл алга. Чухам ямар үүрэгтэй, ямар зарлагатай албан тушаал вэ гэдэг нь ч тодорхойгүй энэ албыг нэг талаар эрх баригч намууд залуусдаа “бялуу” болгон хүртээдэг ч гэх нь бий. Өнөөдөр Засгийн газарт алба хашиж байгаа 13 дэд сайд нарын маань олонхи нь ямар ч байсан тэрбумтан юм. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга  хамгийн өндөр буюу жилд 526 сая 490 мянган төгрөгийн орлоготой бол Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хамгийн бага 8 сая 836 мянган төгрөгийн орлоготой юм байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав нь хамгийн үнэтэй орон сууцанд амьдардаг. Түүний хоёр орон сууц 4 тэрбум 250 саяар үнэлэгддэг. Харин 460 саяар үнэлэгдэх 6 машинтай ч өөрийн орлого нь 18 сая юм билээ. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нь хамгийн олон компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд үнэлгээ нь 33 тэрбумд хүрсэн байгаа юм. Тэгэхээр нэлээн бэлтэй бэнчинтэй нь Эрчим хүчний болоод Барилга хот байгуулалтын дэд сайд нар бололтой. Дэд сайд нар маань хадгаламжтай ч зээлтэй нь цөөнгүй байх юм билээ. Ер нь дэд сайдын суудалд ямар хөрөнгө орлоготой эрхмүүд морилсныг танд сонирхуулья.


1.Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн өөрийн жилийн орлого 25 сая 339,5 мянган төгрөг бол гэр бүл нь 86 сая 148,72 мянган төгрөг олдог. Тэрээр 3 орон сууц, 2 үл хөдлөх хөрөнгөө 790 саяар үнэлжээ. Мөн 45 саяар үнэлсэн Ланд крузер-80, Волксваген Товергтэй. 20 саяар үнэлсэн хоёр газар эзэмшдэг. Хадгаламжиндаа 62 сая 395 мянган төгрөгтэй бол “Гарден Артс”, “И Пи Си Эм”, “Си Эс Пи Эм”, “ТАй Ки Так” зэрэг 4 ХХК-д 33-100 хүртэл хувь эзэмшдэг юм байна.

2.Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нь 98 сая 251 мянган төгрөгийн жилийн орлоготой, гэр бүл нь 14 саяыг олдог. Нэг орон сууц, хоёр байгууламжаа 1,5 тэрбумаар үнэлжээ.  140 саяар үнэлэгдэх нэг машин, 856 саяар үнэлэгдэх хурдан удмын 36 болон нийт 361 адуутай. 47 саяар үнэлсэн хоёр газрын өмчилдөг. Хадгаламжиндаа 16 сая төгрөгтэй, 80 саяын үнэт эдлэлтэй бол түүний хувь эзэшдэг 12 компани байдаг юм байна. Нүүдэлчин групп, Мондулаан трейд, Нүүдэлчин айрон ресурс, Эрдэнэт фүүдс, Хишигтэн нүүдэлчин, Эрдэнэтийн овоо, Эрдхасар, Нүүдэлчин түгээлтийн сүлжээ, Монгол иски клуб, Эрдэнэт хүнс, Эрдэнэставантолгой, Кроунд солюшн зэрэг компанид 3-100 хүртэл хувь эзэмшдэг бөгөөд үнэлгээ нь 33тэрбум 290 саяар үнэлэгддэг юм байна. Түүний хувьд нэлээн бэлтэй бэнчинтэй дэд сайд байх нь.

3.Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярын өөрийн орлого 8 сая 836 мянга бол гэр бүл нь 41 сая 279 сая төгрөг жилд олдог гэнэ.Хагас тэрбум буюу 514 саяар үнэлэгдэх 2 орон сууц, 2 байгууламжтай.  Lexus-570 Benz C180 гэх хоёр машин нь 75 саяар үнэлэгддэг. 74 саяар үнэлэгдэх хурдан удмын 3 адуу, мөн 7 адуу, 83 ямаа, 40 үхэр, 217 хоньтой гэжээ. 20 саяын үнэтэй 0,07 га газар эзэмшдэг.35 саяын үнэт эдлэл, 4 сая төгрөгийн хадгаламжтай. 200 саяын авлагатай ч Ариг банкинд 30 сая төгрөгийн өртэй.

4. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Саулегийн өөрийн орлого 15 сая бол гэр бүл нь 54 саяын орлоготой.435 саяар үнэлэгдэх хоёр орон сууц, нэг байгууламжтай. Lexus RX-400 маркийн 31 сая төгрөгийн үнэтэй машинтай, хурдан удмын 2 адуу, таван үхэр, 45 хонь, 3 адуутай. 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэнэ. Дэд сайдууд дундаа ямарваа нэгэн компанид хувьгүй, зээлгүй, авлагагүй нэгэн нь Сауле сайд аж.

5. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярын хувь МАН-ын хуучин кадр. Тэрээр жилд 21 сая 138 мянган төгрөг олдог бол гэр бүл нь 66 сая төгрөгийн орлоготой. 1 тэрбум 344 сая 773 мянгаар үнэлэгдэх 4 орон сууц, 2 үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөхтэй. 150 саяын үнэтэй Lexus-570 хөлөглөдөг. Гурван адуу, 23 саяар үнэлэгдсэн хоёр газар ашигладаг. 25 саяын үнэт эдлэл 740 мянган төгрөгийн хадгаламжтай. Голденс Рэтио гэх газраас 380 саяын авлагатай ч ХАС банкинд 100 саяын өртэй. Улаанбаатар зочид буудал,  Говь, Чинбай ХХК-д 100 хүртэл ширхэг хувьцаатай бөгөөд Ё.Отгонбаяр нэр дээрээ 4 эрх эзэмшдэг гэнэ.

6.Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгийн өөрийн орлого 58 сая 399 мянган төгрөг бол гэр бүл нь 20 гаруй сая төгрөг жилд олдог. 250саяын үнэтэй 1 орон сууцтай, 52 саяын Волксваген машинтай. 15 адуугаа 35 саяар үнэлсэн бол банкиндаа 17 сая 728 мянган төгрөгийн хадгаламжтай бол Эрдэнэс Тавантолгойн 13216 ш хувьцааг эзэмшдэг.

7.Эрүүл мэндийн сайд Л.Бямбасүрэн нь 37 сая 842 мянган төгрөгийн орлоготой. Гэр бүл нь 1 сая 989 мянган төгрөг олдог. Гурван орон сууц, 4 үйлчилгээний байгууламж, 2 бусад байгууламжаа 787 сая 563 мянгаар үнэлжээ. 6 саяын приус унаа, гурван адуу, 15 үхэр, 10 хоньтой. 30 саяар үнэлэгдэх 0,07 га бүхий 3 эдэлбэртэй. 15 саяын хадгаламжтай.




8. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
нь 58 сая 468 мянган төгрөг жилд олдог бол гэр бүл нь 15 сая төгрөгийн орлоготой. 90 саяар үнэлэгдэх 1 орон сууцтай бөгөөд 5 сая төгрөгийн үнэтэй Тоёото марк-2 унадаг. 10 саяар үнэлэгдэх 0,07 га арай хүрэхгүй газар өмчилдөг, 52 сая төгрөгийн хадгаламжтай. 3 этгээдэд 45 сая төгрөгийн өртэй бол Эрдэнэс Тавантолгойд 5038 ширхэг хувьцаа эзэмшдэг гэнэ.

9.Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга нь 526 сая 490 мянган төгрөгийн жилийн орлоготой бол гэр бүл нь 192 сая төгрөг олдог. Хоёр орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай байгууламжаа 1,16 тэрбумаар үнэлжээ. Lexus-5708 Benz ML350  маркийн машин нь 210 сая төгрөг. 400 саяын үнэт эдлэл, 1 тэрбум 693 сая 640 мянган төгрөгийн хадгаламжтай. Мөн 1 тэрбум 80 сая төгрөгийн авлагатай, 5 компанид 1 тэрбум 282 сая төгрөгийн хувьцаа эзэмшдэг. Өөрийн нэр дээр 2 патентын эрхтэй аж.

10.Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав нь 18 сая төгрөгийн өөрийн орлоготой бол гэр бүл нь 26 саяыг олдог. 4 тэрбум 250 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай. 460 саяар үнэлэгдэх 6 машинтай, 421 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Эрдэнэс Тавантолгой, Улсын Их дэлгүүрийн хувьцааг эзэмшдэг.

11.Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нь 30 сая 629 мянган төгрөг жилд олдог бол гэр бүл нь 43 саяын орлоготой. 595 саяар үнэлэгдэх 4 орон сууцтай, 50 саяын Lexus машинтай,үнэлгээгүй 0,07 га хоёр газар эзэмшдэг. 35 саяын үнэт эдлэл, 30 саяын хадгаламжтай ч иргэн Баянчимэгт 20 саяын зээл тавьж.  Эрдэнэс Тавантолгойд 527 ширхэг хувьцаа эзэмшдэг.

12.Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нь 15 сая 390 мянган төгрөгийн өөрийн орлоготой ч гэр бүл нь 72 сая 200 мянгыг олдог. 820 саяар үнэлэгдэх 2 орон сууц, 2 барилга байгууламжтай. 35 саяын lexus унаатай бол3 саяын үнэт эдлэл, 4 саяын хадгаламжтай. ХХБ-нд 28 саяын зээлтэй, Цаглашгүй дүүхэн гэх компанийг эзэмшдэг юм байна.

13. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн орлого 91 сая бол гэр бүл нь 14 сая төгрөгийн орлоготой.121 саяар үнэлэгдэх 2 орон сууцтай бөгөөд хурдан удмын 5 адуутай. 29933 ам. метр газар эзэмшдэг, 107 саяын үнэт эдлэл 99 саяын хадгаламжтай. 9 компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд дүрмийн сан нь 1 тэрбум 981 саяар үнэлэгддэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан