Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
МАН-ын шинэчлэлт, зохион байгуулалт нь Монгол Улсын цаашдын улс төр, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлно


Манай эриний өмнөх IV зуунд Грекийн алдарт сэтгэгч, философич Аристотель улс төрийг улс орныг удирдахуйн урлаг хэмээн тодорхойлж бие даасан шинжлэх ухааны эргэлтэд оруулж өнөөг хүртэл үлдээсэн онол, эрдэм мэдлэгийнх нь сургааль улс төрийн шинжлэх ухааны судлахуйн хэсэг болж чадсан.

Гэхдээ үүнээс өмнө анхны гэр бүл бүлгийн амьдрал үүссэн цагаас улс төр нь хэлбэржиж дээд илрэл нь төрт улсын оршин тогнтнол болж иржээ. Өнөөгийн улс орон нийгэм эдийн засгийн цар хүрээ, гадаад бодлого, даяаршил ба түүнээс улбаалах дэлхийн хүчирхэг гүрнүүдийн тулган шаардах дүрмүүд, дайн байлдаан нь хүн төрөлхтний олон зуун жил туулж ирсэн, тэвчиж дуусдаггүй үйлийн үр өөрөөр ч бас хараал гэж бодож болохуйц хүний хүсэл, эд баялаг, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний өрнөл нь үеийн үед хэвээр уламжлагдан ирсээр байна.

Манай улсын хувьд газар зүйн байрлал, мөнхийн хөршүүд, уламжлал гээд хөгжлийн замналд нөлөөлдөг хэд хэдэн факторууд байдаг нь хэнд ч тодорхой бөгөөд гагцхүү Аристотелийн хэлснээр улс төрийг зөвөөр удирдахуйн урлаг нь байна уу үгүй юу гэдэг эргэлзээ бий болсоор удлаа.

Улс төрийн намууд чиг баримжаа, үзэл баримтлалгүй болж сонгууль дагасан (пялдага билүү) гаруудаар хурээлэгдэж буй  өнөөгийн нийгэм ард иргэдийн амьдралын баталгаа болох эрхэм нандин зүйлүүдэд хоосон харагдах боллоо. Ер нь бол энэхүү намуудын шударга бус өрсөлдөөн нь саяхан болж өнгөрдөг Ерөнхийлөгчийн сонгуулиар ч биш өмнөх 2-3 сонгуулиар амлалт хэлбэрээр гарч эхэлсэн улс төрийн намуудын шууд утгаараа санал худалдаж авах үйл явц байлаа.

Аливаа муу үйлдэл лавширч улайм цаймдаа гарах нь бүр ч аюултай гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль намын гишүүд болон сонгогч олон түмэнд тодорхой болголоо. Үүнээс хэн хожих вэ? Таны бодолд ч энэ асуулт эргэлдэж байгаа байх. Үнэндээ Монгол хожихгүй нь тодорхой бөгөөд хор хөнөөл нь өнөөдөр биш юм гэхэд хэсэг хугацааны дараа гарч л таарна.

Намуудын үзэл баримтлалаас гадна Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд 10 жил 40 жилийн дараа бид хаана очсон байх ёстой вэ? гэдэг зорилт харагдахгүй байна. Ард иргэдийн орлого амьжиргааны түвшинг хэдий хугацаанд ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр дээшлүүлэх гээд байгаа тооцоо судалгаа байхгүй байна. Зөвхөн дөрвөн жилийн сонгуулийн үр дүнг харж ажиллах нь олон сөрөг зүйлүүдтэй ч энэ бол олон улсын жишиг юм.

МАН-д өөрчлөх зүйл байна. Аливаа нийгэмд оршин тогтнож буй нам нь төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд ардчилсан сонгуулиар сонгогдож ард олон нийтийн хүсэл эрмэлзлэл түүний хөгжил, эдийн засаг эрх ашгийн төлөөх Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд гол утга оршино. Харамсалтай нь нийгмийн салбаруудаа аваад үзэхэд энд тэндгүй өм цөм сөрөг үзүүлэлттэй байгааг тэр болгон тоочсонгүй ээ.

Чухам Монгол хүний боловсрол хөгжлийг одооноос эрхэмлэн дээдэлж өөрчлөлтийг хийхгүй бол улс төрийн үзэл баримтлалын сонголт болон ардчилсан нийгмийн үнэ цэнэ өөрөө устах аюултай. Тэгэхээр одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд МАН-д дотоод шинэчлэл зохиойн байгуулалт зайлшгүй шаардлагатайг нотолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан