Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шашин-Төр ба Сошиал-Төр


11-15 дугаар зууны хооронд баруун европчуудын арабын ертөнцөд хийж байсан загалмайтнуудын эзлэн түрэмгийлэх дайн байлдааны үед шашны мухар сүсэглэлийг ашиглан цэрэг дайчдаа цэнэглэн улс төр, газар нутаг, эд баялаг эрх мэдлийн төлөөх тэмцэлдээнийг амжилттай хэрэгжүүлж байжээ. Үүнээс хойш чухам шашин төрийг хослуулан төр улсыг удирдах нь арга хэлбэр болж ихэвчлэн хатуу  дэглэмтэй лалын болон зарим нэг ядуу буурай улс орнуудад хэрэгжсэн хэвээр байгаа бол манай улсын хувьд ёгтлоод хэлчихэд шашин төр нь-сошиал төр болжээ.
 
Аливаа юмс хоёр талтай. Сошиалаас нийгэмд болж буй үйл явц өрнөлийг цаг алдалгүй авдаг хэдий ч аюултай тал нь түүнийг эргүүлж мушгиж, итгүүлэн мунхруулж сөрөг үр дагаваруудыг гаргах боломжтой болоод байгаа. Ингэж хэлэхээр хэвлэлийн эрх чөлөө, хувь хүний эрх энэ тэр гээд зөндөө л асуудал гарч ирэх байх. Буруу ч зүйл биш л байх манай улсад тогтсон улс төрийн аргаар Төрөө удирдаж буй нөхөд, эрх баригчдын үйл ажиллагаанд нийгэм сэтгэл хангалуун бус учир дургуйцлаа цаг алдалгүй илэрхийлдэг боллоо. Нөгөө талаас үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээлэл, сонгогчдын боловсролын төвшинг далимдуулан янз бүрийн технологи ашиглах нь бүр гаарлаа. Өмнө нь сонгогчдын боловсрол ба дундаж давхаргын тухай дурдаж байсан ба нийгэм эдийн засгийн томоохон үзүүлэлтийг харуулдаг параметр мөн юм. Арга ч үгүй байх бид дугнэлт үнэлгээгээ хийж хариуцлага тооцдогоо бүр ч мартсан бололтой! Энэ нь сүүлийн хэдэн Засгийн газар болон парламенттай холбоотой юм шүү.
 
Уг нь МАН сонгуулиар төрд шургалсан хулгайчдыг цээрлүүлж хариуцлага тооцох байсан боловч ганц нэг хурган гэх дарга нараас цаашилж чадсангүй ээ. ОТ, Эрдэнэтийг будлиулдаг Сайханбилэг хаа байна, нэг сая доллараа мартдаг Баярцогт хаа байна, Монгол банкийг удирдаж төгрөгийг унагасан Золжаргал хаа байна, Хөгжлийн нэрээр олон сая доллар үр ашиггүй зарцуулсан Батбаяр бас хаа байна. Нийслэлийн дахин төлөвлөлтийг бантан болгож ашиг сонирхлын зөрчил үүсгэж ойрын хүндээ тендер өгдөг Бат-Үүл эрхэм хаа байна (НИТХ-ын 10 чуулганы нэгд нь суусан). Энэ мэтчилэн дурсвал олон хуудас жагсаалт гарна. Чухам энэ улсуудтай хариуцлага тооцож шударга явдлыг бага ч гэсэн тогтоож чадна гэдэгт МАН-ын гишүүд болон нийт сонгогчид итгэж байсан. Харамсалтай нь хүлээсэн үр дүн гараагүйн улмаас ерөнхийлөгчийн сонгуулийн уналтын уршигаар МАН-д дотоод шинэчлэл зайлшгүй хийгдэх нөхцөл байдал үүссэнийг өмнө дурдсан билээ. Гагцхүү нэмэгдхүүний байрлалыг сольдог зарчимаар биш шударгыг эрхэмлэх, нийгмийн хөгжлийг тодорхойлж чадах, улс төр эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж чадах, гадаад орчинд хүлээн зөвшөөрөгдөж Монгол улсыг геополитикийн хувьд шинэ шатанд гаргаж чадах тийм л ажил хэрэгч, зөв зарчмуудтай буруу зүйлд нүүр буруулж чаддаг улсууд хэрэгтэй байгаа билээ. МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн одоо байгаа нийт гишүүдийн төлөөлөл болох их хурлаараа шийдэгдэх ба өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдаж орсон баг бүрэлдэхүүн, хэвлэл мэдээлэл сошиал тэр дундаа халз мэтгэлцээнийг хошин шог  болгосон нөхөд бүгд унах нь тодорхой болов уу. Өнөөдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй Намын туршлагатай гишүүд юу бодож байдаг юм бол доо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан