Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна
2017 оны 7 сарын 27
Дэлхийн зах зээл дээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365.16 ам.долл /баррель 48.06 ($)/, “WTI” төрлийнх 357.14 ам.долл /баррель 45.77 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.74 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.65 хувиар тус тус буурсан байна.
Улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 123.11 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш 7 хоногийн нөөцтэй байна.  

2017 оны 7.18-7.24 -ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2100.7 тонн, Аи-92 автобензин 9236.8 тонн, Аи-95 автобензин 917.2 тонн, дизелийн түлш 40431.1 тонн, ТС-1 онгоцны түлш 354.4 тонн, Эрээнцав боомтоор дизелийн түлш 2036.6 тонн, Боршоо боомтоор А-80 автобензин 113.8 тонн, Аи-92 автобензин 76.8 тонн, дизелийн түлш 127.9 тонн, Замын Үүд боомтоор дизелийн түлш 3292.0 тонн газрын тосны бүтээгдэхүүний импортоор тус тус орж ирээд байна.

Улаанбаатар хотод А-80 автобензиныг 1470₮, Аи-92 автобензиныг 1630₮, Дизель түлшийг 1720₮-өөр борлуулж байна. Бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1250-1330₮, Аи-92 автобензин 1350-1410₮, Дизель түлш 1360-1450₮, Орон нутагт А-80 автобензин 1290-1580₮, АИ-92 автобензин 1380-1690₮, Дизель түлш 1390-1820₮-өөр худалдаалагдаж байна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.