Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Жагар: Шаардлагынхаа хариуг дахин нэхнэ


Хариуцлага нэхэх иргэдийн хөдөлгөөнөөс НИТХ-ын АН, МАН-ын бүлэгт хүргүүлсэн "60 тэрбум"-ын асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагын хариугаа нэхэж, өнөөдөр мэдээлэл хийв.

Тус хөдөлгөөнийг санаачлагч Б.Жагар "Долоо хоногийн өмнө НИТХ-ийн дарга Ц.Сандуйг огцруулах шаардлагыг намын бүлгүүдэд шаардлагаа өгсөн. Шаардлагынхаа хариуг нэхэж өчигдөр НЗДТГ-ын өмнө жагсаал хийсэн юм. Гэвч НЗДТГ-ын хаалгыг дотроос нь түгжчихээд онгойлгож өгөөгүй. Тэгээд хаалгыг нь зөөлөн тогшиход хавтас нь салаад уначихсан юм. Үүнээс болж намайг цагдаа нар барьж, байцаасан. Ер нь бол хаалгыг зөөлөн тогшиход унахаар болгоод бэлдчихсэн байх магадлалтай. Өнөөдөр цагдаа нар намайг 10 цагт байцаах ёстой. Би очихгүй. Төрийн албыг цэвэр байлгахын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, өнөөдөр дахин НЗДТГ-ын өмнө очиж, шаардлагынхаа хариуг нэхнэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг гадны шинжээчид нотолсон. Тиймээс төрийн албыг цэвэр байлгахын төлөө НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох ёстой. Ер нь бол төрийн албыг худалдаж, мөнгө олно гэдэг бол эх орноосоо урвасан гэмт хэрэг. Энэ асуудлыг нарийн судалбал одоогийн УИХ-ыг тараах хэмжээний хуулийн зөрчил бий” хэмээв.

0 Сэтгэгдэл
sandui tergvvtei shunaliin mikrowuud bol ene baitugaig hj bgaa ertnees turiin albanaas gargaj shorond ni hii2
ene ajliinhaa tuluu tuuhsrtai ywaarai ard tvmnen ta nariin ard bgashvv
ene ajliinhaa tuluu tuuhsrtai ywaarai ard tvmnen ta nariin ard bgashvv
tuuushtai baih heregtei singuuliiin omno 60 terbumiiiin talaar tuushtai temtsene eh ornoo awrana geed bsan hvmvvvs odoo haana bn ene zaluutai adilhan zogsoj bh yostoi b aital odoo haana bga boldooo mongolchuuud iiim baij bolohgvi eeee
Төрийн өмнө төрийн бус байгууллага хөдөлгөөн гэх мэт ч ямар ч үнэгүй юмдөө. Иргэд улсын эзэн гэдгийг мэдэх хариуцлагатай хүн хэрэгтэй байна
ulsaa zarj bhad hudluhgui baij haalga ewderheer hyanaj baitsaadag tsagdaa huchnii baiguullaga gej baihuu. tsagdaag uilchilgeenii baiguullaga gesen darga nariin uilchilgeenii baiguullaga yum bishvv barag. ogtsroh humuus ni ogtsrood turiin albiig tsewerlej uguuchee
Монгол Улсын төрийг хууль бусаар, хөрөнгө мөнгөөр худалдаж авахаар тохиролцсон “60 тэрбум”-ын эзэд үнэнд гүйцэгдэж эхллээ
Ц.Сандуй мянга мянган жилийн түүхтэй Монгол төр улсын үүд хаалгыг эвдэж, дайснуудад нээж өгсөн хүн! Ийм жигшүүрт гэмт хэрэгтэн Монголын төрийн өндөр сэнтийд залран бузардуулсаар байх ахул Монгол төр мөхнө! НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахын төлөө нийслэлчүүд, бүх монголчууд, шударга бүхэн хамтдаа тэмцэцгээе ээ!!!
Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг шүү дээ ингэх байсан юм одоо үнэн мөнийг тодруулах хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
МАН нам хүчирхэг монголын төлөө зүтгэх мундаг улс төрчидөөр хүрээлүүлэх ёстой 60 тэрбумийн асуудалд хариуцлага хүлээлгэж байж зөв замдаа орно доо нэг далийвал дахиж тэгшрэхгүй л болов уу
МАН хариуцлагагүй гишүүддээ хариуцлага тооцож, Засгийн газартаа агаар оруулж, илүү шинэчлэгдэж, иргэддээ ээлтэй зүйл хийхгүй бол том ялагдал амсаж мэдэхээр л болоод байн даа энэ асуудал 3сонгууль дамнаж яригдаж байгаа нь эхр мэдэлтнүүд АТГ ЦЕГ ийг бүхэлд нь атгсан мэт санагдах юм
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед албан тушаалтан, дарга нарын эрхийн талд биш ард түмнийхээ талд байгаасай даа
60 terbumiin hergiig shiidvel shiidheer tsag zunduu ongorson. turiin esreg gemt heregiig hurdhan shiidej asuudliig etsesleh heregtei
za boliochdeee durtai bolgon ni 60 terbum gj orilhiin. niigemd surug handlaga uusgeheer bolimoor yum
Bodit baidal iim l baina. daanch xvmvvs bodit baidald itgexee bolij. Shalgaj shiidwel shiidmeerdee uug ni
Гэхдээ хэт их ороод байгаа нөхдүүд болимоор юмаа хүн бүр л мэдэж байна. нийгэмд синсаци болгож байгаан хэт туйлширч байна.
Ene baidlaaraa udaan ywbal Mongol gedeg ner ulandaa gishgegdex ni baina. Namaa shinechilj ex orondoo xuwi nemer oruulax tsag ni bolson.
МАН энэ асуудлаа хурдан шийдэхгүй бол нэр хүндээ алдаж дуусах нь байна. хурдан илрүүлээд ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэх нь хэрэгтэй байна. Мөн нэг л хариу гарах хэрэгтэй эргэж сөхөгдөхгүйгээр
Маш зөв 60 тэрбумын эзэд хариуцлага аа хүлээж огцор
намынхаа нэрийг сэргээе гэж бодож байвал нам өөрсдөө үүнийгээ илрүүл
ард түмний дуу хоолойг боомилох оролдлого хийж байгаа 60тэрбумын нөхдүүд одоо булихай үйлдлээ зогсоох тун
Хамгийн их уншсан