Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэнэтийн үер ус, мөндөр аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлэв


нэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг  бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхааруулж байна.
 
Энэ сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан