Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түймэр манаж байсан иргэдийг эргэхээр яваад осолд оржээ

Хээрийн түймэр манаж байсан иргэдийг эргэхээр явсан иргэд өчигдөр осолд оржээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” буюу сумын төвөөс урд зүгт 40 км-т энэ сарын 15-нд гарсан хээрийн түймрийг орон нутгийн 17 иргэн манаж байсан аж.

Тэднийг эргэх зорилгоор явж байсан “Пермер” загварын БУА 09-87 улсын дугаартай хагас суудлын ачааны автомашин онхолдож, 45 настай, эрэгтэй Э, 26 настай, эрэгтэй Б, 50 настай, эрэгтэй С, 45 настай, эрэгтэй М, 34 настай, эрэгтэй Ш нар гэмтсэн байсныг Рашаант сумын эмнэлэгт хүргэсэн байна.

Дуудлагыг өчигдөр 17:47 цагт хүлээн авч тус Сумын Засаг даргаар ахлуулсан таван хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан