Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Өнөөдөр бол харанхуй бурангүй нийгмийг сэрээсэн түүхэн өдөр



БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар зарлигаар Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн сонгууль, аймаг, хот, хороо, район, орон нутгийн хотын Ардын Хурлын депутатуудын 16 дахь удаагийн сонгуулийг 1990 оны 7-р сарын 29-ний Ням гарагт явуулахаар тогтоож, Ардын Их Хурлын депутатуудын сонгуульд бэлтгэх ажлын хэсэг, сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссыг байгуулж байжээ. Сонгуульд нийтдээ улс төрийн 6 нам оролцож, сонгуулийн зарим тойрогт 70 гаруй хүн нэр дэвшиж байсан байна.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй Монгол Улсын анхны Ардчилсан сонгууль болсон өдрийн талаар ярилцлаа.

-1990 оны долдугаар сарын 29-ны өдөр бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх учиртай өдөр. Энэхүү үйл явдлыг өдгөө хэрхэн санан дурсч, тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Энэ өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэггүй л дээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мэдэж байгаа, санаж байгаа хүмүүс нь дурсаад л өнгөрдөг гэхэд болно. Уг нь Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “Хөмөрсөн тогоон доторхи мэт харанхуй бурангуй нийгмийг сэрээж, гэрэл гэгээ цацаж” Монгол Улсын иргэн бүрт сонгох, сонгогдох эрхтэй гэдгийг нь мэдрүүлсэн түүхэн үйл явдал юм шүү дээ.

-Өөрөөр хэлбэл, анхны Ардчилсан сонгууль болсон хэрэг үү?

-Тухайн үед “Жалга довны” гэж ярьдаг байсан 400 гаруй депутатыг сонгох ээлжит сонгууль болсон юм. Гэхдээ 70 жилийн турш нэг намын тогтоосон дарангуйллын зарчмаар бус анх удаа чөлөөт Ардчилсан сонгууль явуулсан. Өмнө нь нэг хорооноос нэг л хүн нэр дэвшүүлж 99.9 хувийн саналаар сонгодог. Түүнийгээ “Сонгууль” гэж нэрлэдэг. Энэ зарчмаараа 70 жил явж ирсэн. Түүхийн тэр харанхуй үе 1990 онд төгсгөл болсон. Анх удаа нэг намын тогтолцоог халж, чөлөөт Ардчилсан сонгуулийг хүлээн зөвшөөрч төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнээ анх удаа нийт ард түмнээрээ сонгосон. Өөрөөр хэлбэл, монголчууд анх удаа сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн өдөр.

-Яах аргагүй л монголчуудын хувьд түүхэн, тэмдэглэлт өдөрт тооцогдохоор үйл явдал болжээ.

-Тэгэлгүй яахав. 70 жил оршин тогтносон нэг намын тогтолцоог халж, анх удаа олон намын оролцоотойгоор сонгууль явуулсан. Бие даагч нар хүртэл нэр дэвшсэн шүү дээ. Энэ утгаараа долдугаар сарын 29-ны өдөр түүхэн өдөрт тооцогдоно. Тийм учраас орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхад буруудахгүй. Үгүй ядаж тэмдэглэлт өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байхад буруудахгүй л дээ.

-Таны хувьд энэ сонгуульд ямар байр сууринаас оролцсон бэ?

-Миний хувьд анхны чөлөөт Ардчилсан сонгуульд Нийслэлийн Ардчилсан намын дэд даргын хувиар оролцсон. Гэхдээ нэр дэвшээгүй. С.Зориг, Э.Бат-Үүл нарын хүсэлтээр МҮДН-аас Хайлаастын арванхоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Даш.Ганболдын шадар туслахаар ажилласан.

Ардчилсан намын хүн өөр нэг намын нэр дэвшигчид бодлогоор очиж, нэг бүгээр хэлбэл “Томилолт”-оор очиж хамтран ажилласан анхны тохиолдол болсон нь Монголын улс төрийн түүхэнд бас нэгэн сонирхолтой түүх болон үлдэх болов уу. Учир нь, тэр тойрогт МАХН-ын дарга Г.Очирбат гэдэг хүн нэр дэвшиж байлаа. 70 жил төр барьсан дарангуйлагч намын даргатай өрсөлдөж байгаа гэдэг утгаар нь Ардчилсан хүчнүүд ач холбогдол өгч хүч хаясан нь тэр байж. Тэгээд ч тухайн үед нийслэл, орон нутагт салбар зөвлөлөө байгуулсан нам МоАН, МАХН хоёр л байсан юм. Тийм учраас бид очиж тусалсан. Дарангуйлагч намын даргатай өрсөлдөж байгаа гэдэг утгаар нь гадна дотнын сэтгүүлчид Даш.Ганболд бид хоёрыг өдөр шөнөгүй дагадаг байлаа. Иргэд ч их дэмжиж байсан. Гэвч 70 жил оршин тогтносон тогтолцоо тийм ч амар бууж өгөхгүй нь тодорхой. Бид маш бага буюу гуравхан хувиар ялагдаж байлаа.

-Анхны Ардчилсан сонгуульд гар бие оролцож, тэр тусмаа эрх баригч намын даргатай өрсөлдөхөд хэцүү байсан уу?

-Мэдээж амаргүй. Жишээ нь, Даш.Ганболд бид хоёр автобусаар Хайлаастын эцэс ороод тэндээсээ гудамжаар явган алхаж сурталчилгаагаа хийдэг байлаа. Харин өрсөлдөгч маань цоо шинэ шар “69”-өөр тоос хадаан давхина шүү дээ. Заримдаа Волга уначихсан явна. Бид хоёр бол араасаа баахан шар толгойтой камер үүрч микрофон барьсан гаднын баахан сэтгүүлчид дагуулан бөөн сүр бараатай юмнууд л явдаг байлаа. Одоо бодоход их хөгжилтэй, бас дурсамжтай.

Гэхдээ миний хувьд сонгууль тэгээд дуусаагүй. Био, Сонгинод өрсөлдсөн МАХН-ын П.Жасрай /Ерөнхий сайд асан/ МоАН-ын дарга Э.Бат-Үүл хоёрын хэн нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадалгүй сонгууль дахихаар болоод байлаа. Энэ удаа Э.Бат-Үүл намайг шадар туслахаараа ажилуулахаар дуудаж, бид ч дахин сонгуульдаа ялалт байгуулж чадсан. Өөрөөр хэлбэл, анхны Ардчилсан сонгуульд МАХН-ын хоёр том лидертэй нүүр тулж өрсөлдсөн түүхтэй.

-Хожим бас МАХН-ын өөр нэгэн дарга болох Н.Энхбаяртай УИХ-ын сонгуульд, саяхан АН-ын даргын хувиар Сонгуулийн штабаа ахалж МАН-ын дарга М.Энхболдтой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Анхны сонгуулиас эхлээд нь МАН, МАХН-ын дарга нартай өрсөлджээ

-Энэ бол тус тусдаа өөр өөр түүхүүд. Гэхдээ бодоод үзэхэд үнэхээр л бүгдээрээ өрсөлдөгч намын лидерүүд байж.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр ч бас саяын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойж өрсөлдсөн юм байна.

-Тийм байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн энэ бол өөр өөр түүхүүд. Өнөөдрийн хувьд анхны Ардчилсан сонгуулийг санан дурсч, тэмдэглэх учиртай өдөр. Тийм учраас түүндээ анхаарлаа хандуулах нь зөв байх.

Өнөөдөр бол Ардчилсан намын төдийгүй Монголын Ардчиллыг дэмжиж явдаг нийт монголчуудын баярын өдөр. Тийм учраас нийт Монголын ард түмэндээ болон энэ сонгуульд гар бие оролцсон мянга мянган иргэд сонгогчиддоо энэхүү түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье. Мөн энэ сонгуульд гол ачааг үүрч оролцсон Монголын Ардчилсан намын нийт гишүүүд, дэмжигчид, журмын нөхөддөө энэ өдрийн мэндийг дэвшүүлж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Эх сурвалж: www.demparty.mn

0 Сэтгэгдэл
Umnox niigmeesee doloon dor bolgochixood ardchilaliin heriig barij uursdiiguu yu gej boddog ***** ve uuruu xurtel xulgai luivar xiichixeed olon tumniig munxruuldagaa bolioch.mongoliin ner turiig gutaasan tsus ni oirtson uxer mongol min
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
одоо л ардчилсан гэх харанхуй бурангуй эрдэнэ феодаль мэтэд дарлуулсан нийгэм болчихоод байна.
Хамгийн их уншсан