Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирина Шейк, Брэдли Купер нарын бяцхан охин

2017 оны гуравдугаар сард алдарт загвар өмсөгч Ирина Шейк, холливудын од Брэдли Купер нарын гэр бүл шинэ хүнтэй болсон билээ.


 Холливудын сайхан хосууд гэгдэж байгаа тэд  шинэ хүнийхээ зургийг олон нийтэд дэлгэхээс төдийлэн цааргалсангүй. Ямар ч байсан папарациудаас царайг нь бага зэрэг далдлах гэж хичээсэн боловч дөрвөн сартай Леа охины анхны зураг дэлхийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэв. 

Загвар өмсөгч бүсгүй урдынх шигээ үзэсгэлэнтэй  харагдаж байсан бол жүжигчин эр бяцхан охиноо ихэд санасан нь илт байна хэмээн хэвлэлүүд бичсэн байна.
 
Учир нь тэрээр Леди Гагатай хамтран “ Одод төрсөн нь” кинонд тоглож, сүүлийн үед их завгүй байгаа аж. 

Бяцхан Леа охин аавдаа тэврүүлж, Ирина ногоогоо цуглуулсан шигээ тэднийг фермеруудын захаар явж байхад нь папарациуд энэхүү зургийг авсан байна.   Охиноо ээжийнх нь тусламжгүйгээр маш сурамгай асарч буй Брэдли Куперыг олон нийт сайн аав гэж үнэлсэн байна


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан