“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эрт илрүүлэг шинжилгээнд 230 гаруй мянган хүн хамрагдаад байна
2017 оны 8 сарын 10


“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт даалгав.

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд оруулахаар төлөвлөснөөс 230 мянга гаруй нь хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гэсэн мэдээлэлтэй байна. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.