Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 7-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар,18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо, 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан