Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижи Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Халифа Бин Зайед Аль-Нахъяан болон дэд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч нарын мэндчилгээг уламжлав.

Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижи хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ажиллаж буйг дурдаад Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр зогсонги байдалд орсныг дурдав. Мөн хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлнэ хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн мэндчилгээнүүдэд хариу талархал илэрхийлээд хүмүүнлэгийн харилцаанаас илүүтэйгээр хоёр талд харилцан ашигтай бизнесийн ажил хэрэгч харилцааг өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын элсэн цөлд хот байгуулдаг, хот төлөвлөлтийг зохион байгуулдаг туршлага, саналуудаас хуваалцана хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан