Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын Удирдах зөвлөлийн эргэн тойронд

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурал маш нууц түвшинд болж байгаа юм. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч эхэлжээ. Гэхдээ хэвлэлээр гарч байгаа мэдээлэл болгон баттай биш гэж дотоод эх сурвалж мэдээллээ. 

Шадар сайд У.Хүрэлсүхийг ажлаа өгнө, намаа шинэчлэнэ гэж хэлээд хурлаа орхин гарсан хэмээн мэдээлж эхлээд байна.

Харин үнэн хэрэгтээ Шадар сайд У.Хүрэлсүх Херогийн Баатартай ярьсан бичлэгээ хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ тэрбээр "Ерөнхийлөгчтэй холбогдсон гэх утасны яриаг үнэнээр нь хэлье. Би тэгж ярьсан нь үнэн. Энэ яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон. Дараа нь би Ерөнхийлөгчтэй уулзсан. Үнэн. Монгол Улсын ерөнхийлөгч дуудаж байхад "Үгүй" гээд байх уу. Би Ерөнхийлөгчтэй хамт түймэр унтраалцсан. Сонгуулиас өмнө би Х.Баттулгатай уулзаж байгаа ч үгүй" гэжээ. 

Нэгэнт бичлэгээ хүлээн зөвшөөрсөн намын нөхөдтэйгээ зэрэгцэн хуралд оролцохдоо ичиж байсан тухай дотор нь байсан эх сурвалж мэдээллээ. Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх ийнхүү хурлаа орхин гарсан байна. 

Хэвлэлээр янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгаа учраас бид хурлын дараа баримттай, баттай мэдээлэл хүргэх болно.

0 Сэтгэгдэл
Хүний эрх, эрх чөлөө шүү дээ оффшорчидын бусармаг түрэмгийлэл далдуур хийх хор хутгаарыг зогсоох хэрэгтэй тэгж байж цэвэршинэ.
Хүрэлсүхийн хэрэг гарж ирсэнээс биш олон ажилтан ажиллагсад мөргүүлж дагуулж дарамтан доор ажилсаар байгаа. Энэ бол эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс зүгээр сууж байгаа бүх зүйлийг гартаа авах гэсэн атгаг санаанаас үүдэлтэй асууд*****
Хүрэлсүхийн хэрэг гарж ирсэнээс биш олон ажилтан ажиллагсад мөргүүлж дагуулж дарамтан доор ажилсаар байгаа. Энэ бол эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс зүгээр сууж байгаа бүх зүйлийг гартаа авах гэсэн атгаг санаанаас үүдэлтэй асууд*****
• Одоо МАН тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй байгаа юм даа
Tagnaj chagnah ni herees heterchihsen yum. Khurelsukh shg shudarga MAH-ii ner hundiig erguulen avchirna. Erdenebat Enkhbold terguutei MAHAH-n buleglel nurval buh yum tsegtsendee oroh gd bn
Tagnaj chagnah ni herees heterchihsen yum. Khurelsukh shg shudarga MAH-ii ner hundiig erguulen avchirna. Erdenebat Enkhbold terguutei MAHAH-n buleglel nurval buh yum tsegtsendee oroh gd bn
Neg negniixaa uliig dolooxdoo sain yumaa. Naadxand chini xen itgex yum. Vnen yum niitleldee. xarin ard tvmniixaa tuluu ywdag gants xvn shvvdee. tgej busarmag zvil xiix xvn bish
НАМаа юу улсаа юу гсэн сонголтоос улсаа сонгосон хүн шүү
60 тэрбумын нөхдүүдээс үтэр түргэн салах ёстой. намын нэр хүндийг унагаасан хөгийн бүлэглэлийн эсрэг тэмцэх хэрэгтэй
Зохиомол бичилтэнд чинь хэн итгэх юм бээ.
Зөв хүн гаргахын төлөө Монгол улсын төлөө нам үл харгалзан хамтарсан л байна. Юу нь буруу байна гэж???
60 бол яах аргагүй ялагдалд хүргэсэн томоохон *****. Үүгээрэч МАН ын нэр хүнд уландаа бууж ард түмэнд таалагдахаа больсон байх. тиймдээс 60ынхаа үнэн зөвийг шийдэж ард түмэнд хүргэн хэн нь буруутай гэх мэт зүйлийг илрүүлж ард түмэнд хүргэх нь чухал байх
Хамгийн их уншсан