Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэгээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан. Тэгвэл энэ хүнд суртлыг арилгах шийдвэрийг хотын дарга гаргасан байна.


Төрийн үйлчилгээг иргэдэд  шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилтын хүрээнд  иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримттай тохиолдолд  нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болгох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гарган  захирамжаараа баталгаажуулжээ. 


Тодруулбал Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад  үүрэг болгожээ.Хотын даргын захирамж энэ сарын 21-нээс эхлэн  хэрэгжих юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан