Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Ганбаатар МАН-ын дотоод хагарлыг ил зарлав

-М.Энхболдын оронд У.Хүрэлсүхийг чирэх нь-

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх, МАН-ын гишүүн А.Ганбаатар анх удаа өөрийн биеэр сэтгүүлчдэд хандан 60 тэрбум төгрөг босгох тухай 90 минутын бичлэгтэй холбоотой мэдээлэл өгөв.


Тэрээр жил гаруй АТГ, цагдаа гэх зэргээр хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа учраас энэ хугацаанд хэвлэлд хандаагүй.  60 тэрбумыг зөвхөн нийслэлд албан тушаал хуваарилах байдлаар босгох дуулиан тариад байгаа стратеги, санхүүгийн схемийг А.Ганбаатар биш иргэн Г.Доржзодов санал болгосон бөгөөд "Шинэ Монгол Хаад" группийн 4 давхарт уулзалт болсон нь үнэн гэв.
А.Ганбаатар нь иргэн Г.Доржзодовын ил болгоод байгаа 90 минутын бичлэгийг эвлүүлэг хэмээгээд уулзалтанд байсан хүмүүсийн яриа байхгүй мөртлөө байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлсэн байна. Тэр уулзалтанд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Шадар сайд У. Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байсан.Тэд өнөөг хүртэл үг хэлэхгүй байгаа нь сонин байна.
Иргэн  Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн бүр буруудаж байгаа бол Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч буруутай. Бидний уулзалтыг баримтжуулсан гэрэл зураг, өөр баримтууд бий. Хуулийн байгууллагаар шалгаж байгаа учраас зарим асуудлыг ярих боломжгүй.  Тиймээс хуулийн байгууллага шалгаж,үнэнийг тогтоосны дараа би тодорхой баримт материалууд олон нийтэд дэлгэнэ хэмээн ярьсан юм.

0 Сэтгэгдэл
Сонгуулийн үеэр 60 тэрбум ярьж л байсан одоо ч яриж л байна тэхээр яалтачгүй үнэн юм байна. Төрд оффшортны бүлэглэл үүссэн юм байнаа
Сандуй угаасаа том бүлэглэлийн хамаг муу ажлын хийдэг болохоор барьцаалж авч үлдэж байгаа юм байна даа. оффшорчид том юм аа мөнгөөр бүхнийг шийдээд сурчиж
hurelsuh ooriigoo l haraagaad suuj bsn bh ni bn shd
eee chaavaasdaa l gj helii. naad baasandaa oorsdool hutgald bitgii gemgui humuusiig hamruulaad bai
60 terbumiinhan ene ganbaataraaaraaai dahij l hewlelin baga hural hiilgej onigoo bolow
За ёстой больж үз Ганбаа минь... Хүрэлсүх ОюунЭрдэнэ яасан гэж Нийслэлтэй орооцолдхов дээ өөрсдөө тусдаа ажилтай хүмүүс.. Хамаг булхай чинь илэрхээр ёстой үлгэр зохиох юмдаа
60terbum vnen bolood l yrunxiilugchiin songuulid garch chadaagvi bizde. xudla yrij xurungu ideed bwal ard irged bid yaaj amidrax yum bee. Iim xvmvvs uls turd xereggvi l baixdaa. bas yuun 2 xolbogdchixwoo. xaxa bolij vz xudalchiin bvlgiinxan yumuu xaasha yum
манай монголын хууль хяналт цагдаа шүүх тагнуул нэг хүний бөгсийг сайн долоож, харин нөгөө хүний бөгсийг сайн ухаж араас нь сайн бүр маш сайн хутгалж байх юм. Ер нь яадгийм ***** хурлийзуудаас эх орон энгүй төрөө салгах гэж л зүтгэсэн байна. Тэд чадаж... Харин ч ард түмэн мэргэн сонголт хийж
ХӨЛДҮҮ ГАРУУД БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛАХЫН ТУЛД ТЭНЭГЛЭЛ ХЙИЖ БАЙНА...БААХАН ХУЛАА ЮМ ЯРИАД Л ИХЭЭХЭН ТЭНЭГ ГАР БАЙНА ЛЭЭ...ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛВАЛ ТААРНА
ХҮРЭЛСҮХ ХӨЛӨӨ ТАСДААД ААЛЗ БОЛНО ГЭЖ ӨӨРӨӨ ЯРИАД СУУЖ БАЙЖ Л ДЭЭ.
Хамгийн их уншсан