Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томскт монгол хүн цусан суулгаар өвчилжээ


Оросын Томск хотноо болж байсан олон улсын модон сийлбэрчдийн “Сүхний баяр” наадамд оролцогсдын дунд гэдэсний цусан суулга өвчин гарч олон хүн эмнэлэгт хандахад хүрсний дотор нэг монгол хүн байна гэж оросын хэвлэлүүд мэдээллээ.

Наймдугаар сарын 16-наас эхлэн зарим хүний бие муудан эмнэлэгт хэвтэж эхэлсэн бол пүрэв гарагт гэхэд нийтдээ 129 хүн эмнэлэгт хандаж үзүүлжээ. Эднээс 24-ийг нь эмнэлэгт хэвтүүлэн эвчилж байгаа юм байна. Бямба гараг гэхэд эмнэлэгт хэвтэгсдийн тоо 29 болж өссөний дотор гадаадын хоёр хүн байгаагийн нэг нь Монгол Улсын иргэн байна.

“Өвчлөгсдийн тоо нэмэгдээгүй, тэдний хэний ч амь насанд аюул байхгүй. Бид бололцоотой бүхий л арга хэмжээ авч байна. Үйл ажиллагаа зохион байгуулж байсан “Аккурат” компанийн удирдлагад хариуцлага тооцно” гэж Томск мужийн амбан захирагч Сергей Жвачкин хэлсэн байна.

Наадамд оролцогсод бүгд нэг газар “Аккурат” компанийн охин компани “Аппетит” гэдэг газар хооллож байсан юм байна. Уг нь энэ компани сүүлийн гурван жилийн туршид олон улсын модон сийлбэрийн энэ наадмын үйлчилгээг хариуцаж байгаа юм байна хэмээн tourism.interfax.ru хэвлэлд бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан