Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд эрчим хүч нийлүүлэхээр Путин захиалга өгчээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Эрчим хүчний яам болон Буриадын засгийн газарт хандаж энэ оны аравдугаар сар гэхэд Галуут нуурын Усан цахилгаан станцаас Монголд эрчим хүч нийлүүлэх хэрэгтэй хэмээн захиалга өгч илгээлт явуулсан  байна.

Ингэхээр Оросын эрчим хүчний яам , Буриад улс аравдугаар асрын 1 хүртэл Монгол эрчим хүч нийлүүлэх төлөвлөгөө боловсруулж, ялангуяа хөрөнгө оруулалтын тооцоо гаргаж, Буриадын эрчим хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйгээр энэ төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх болж байна.

Монгол Улс Сэлэнгэ мөрөн, түүний цутгалууд дээр Усан цахилгаан станц барих гэж байгаа нь Бахйгаль нуурын эко системд аюул учруулах юм. Оросын тал Монголын Улстай хамтран ажиллаж ийм усан цахилгаан станц барихын оронд дутагдаж байгаа эрчим хүчийг нь нийлүүлж тэнцвэржүүлэхийг эрмэлзэж байгаа юм хэмээн оросын холбооны мэдээллийн riafan.ru агентлаг дамжуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан