Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусны цахим картны захиалгаа өнөөдрөөс сургуульдаа өгнө


Оюутны автобусны цахим картыг шинээр олгох сунгах ажлыг Нийслэлийн боловсролын газар хариуцдаг учраас тус газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
2017-2018 оны хичээлийн жилд их дээд сургуульд шинээр элсэж байгаа оюутнууд 8 дугаар сарын 21-25-ны хооронд өөрсдийн сургуульд цахим төлбөрийн карт авах хүсэлтээ өгч,  сургуулиуд нэгтгэн нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэх юм байна. НБГ-аас 26-28-нд оюутны цахим төлбөрийн картыг идэвхжүүлэн сургуулиуд руу захиалгын дагуу хүргүүлэх юм байна. Ингэснээр 9 дүгээр сарын 1-5-ны хооронд их дээд сургуулиудаасаа идэвхжсэн картаа авах боломжтой болох нь. Цахим картаа сунгуулах 2-4 дүгээр курсын оюутнуудын хувьд ч дээрх хуваарийн дагуу их дээд сургуульдаа хандах нь. Харин цахим картаа хаяж, үрэгдүүлсний улмаас дахин авах оюутан нь 9 дүгээр сарын 1-8-нд сургалтын алба, оюутны зөвлөлдөө хүсэлтээ өгснөөр нийслэлийн Боловсролын газраас 15-21-ний хооронд дахин олголтыг хийх гэнэ. Энэ жил 32 МСҮТ-д 12 мянган оюутан суралцах юм байна. Тэдний хувьд сургуулиараа дамжуулан нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаж цахим картаа авах нь.
Шинэ оюутнуудын хувьд нийтийн тээврийн чиглэл болоод бусад холбоотой бүхий л мэдээллийг “UB smart bus” апп-ын тусламжтайгаар авч болно гэж “Улаанбаатар смарт” компаниас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан