Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ намрыг “Царайлаг өдрүүдтэй” -тэй эхлүүлээрэй



Энэ намрын хамгийн анхны инээдмийн кино болох "Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл "Царайлаг өдрүүд”  инээдмийн уран сайхны кино энэ  сарын 25 –нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.

Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан   "ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр ажилласан бол  киноны ерөнхий  найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажиллажээ.

Гол дүрүүдэд  "A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран,  МУГЖ Г.Золбоот, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ,  Д.Дэлгэрсайхан,П.Намуун нар тогложээ.

"Царайлаг өдрүүд”  уран сайхны  киноны үйл явдлын тухайд гол дүр болох 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг геологич мэргэжилтэй Төгөлдөр гэх залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, чадварлаг нэгэн юм. Гэвч тэрээр ганцхан асуудалтай. Төгөлдөр залуугийн үйл явдал хэрхэн өрнөхийг  "Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Төгөлдөр өөрийгөө баталж чадах болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан