Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ У.Хүрэлсүх сайдыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэн шалгах үндэслэл байна гэв


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хийсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар тус хэлтсээс 111 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Он гарснаас хойш 2584 гомдол мэдээлэл хүлээж авснаас 205 нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл гэж үзсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 4,6 хувиар өссөн байна.
Бусдад учирсан 16,7 тэрбум төгрөгийн хохиролтой гэмт хэргийг мөрдөн шалгаж, 1,8 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн бол 2017 онд шалган шийдвэрлэсэн хэргээс 11 нь шүүхээр шийдвэрлэгджээ. Нэг мөрдөн байцаагч дунджаар 9 гомдол мэдээлэлтэй ажиллаж буй гэнэ. Ингээд тэрээр олон нийтийн анхаарлыг татаж буй зарим хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

60 тэрбумын төгрөг босгох тухай бичлэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын даргаас тайлбар авсан

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тохиолдолд  прокурорын зөвшөөрөлтэй мэдээллийг л нийтэд мэдээлдэг. Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгтэй холбоотой хэрэг дээр 2016 онд 8 сард нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн байдаг. Харин УЕПГ-ын орлогч даргын зүгээс 2017 оны долдугаар сарын 25-нд дахин хянан шалгахаар харьяалал тогтоож ирүүлсэн аж. Энэ хэрэг дээр ТЕГ, АТГ, ЦЕГ-ын даргын тушаалтай ажлын хэсэг гарч, 3 байгууллагын зүгээс өөр өөрсдийн мөрдөх чиглэлээр ажлаа хувааж авч ажиллаж байгаа гэдгийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга хэлэв. Тэрээр "Нэр бүхий иргэдийг байцаах шалгах ажил явагдаж байна. 2016 оны сонгуулиас хойш нийт төрийн албанд шинээр томилогдсон 1400 гаруй иргэдээс байцаалт одоогоор авсан байна. Шүүх шинжилгээний байгууллагаар дуу хоолойтой холбоотой 4 төрлийн шинжилгээ хийгдсэн. Шинэ батлагдсан эрүүгийн хэргийн хуулиар нэмэлт болон дахин шинжилгээний эрхийг Прокурор шүүх дээр өгсөн . Тиймээс нийслэлийн прокурорын газрын шинжилгээний хүрээлэнгээс шинжээч томилж өгсөн. Мөн шинжилгээний хүрээлэнгээс гадна тусгай мэргэшсэн хүмүүс бүрдүүлээд нийслэлийн прокурорын газраас шинжээч томилох ажиллагаа хийгдэж байгаа. Энэ хэргийн 90 минутын бичлэг нь 162 минут болсон. Саяхнаас 2014 оны наймдугаар сард хийгдсэн 40 минутын бичлэг, мөн 5 минутийн бичлэг гарч ирсэн.60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдоос тайлбар мэдээлэл авсан. АТГ-ын хянан шалгах хэлтэст 2300 албан хаагч хөдөлгөөн хийгдсэн гэж мэдээлэл байдгаас шалгах шаардлагатай гэж үзсэн албан тушаалтнуудын 90 хувиас байцаалт авсан гэж үзэж болно" гэв.

Оффшортой холбоотойгоор 23 иргэнийг шалгаж байна

Оффшортой холбоотой асуудал дээр ОУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн албанаас 130 орчим мянган этгээдийн 2,5 сая нөлөөлөл ил болсон байдаг.  Монгол улсын хувьд нийт 49 иргэн аж ахуйн нэгж гэсэн тоо гарч ирдэг. Эдгээрийг давхардлаар нь хөөж үзвэл 29 иргэн, 35 аж ахуйн нэгжтэй холбоотой байдаг гэнэ. Нэр бүхий иргэд тэдэнтэй хамааралтай хүмүүсээ шүүвэл 23 иргэн бий. Энэ хэрэг дээр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгээд ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаад шалгаж буй гэв. АТГ нь нэр бүхий иргэдийг дуудан тайлбар байцаалт мэдүүлэг авч, зарим улсын АТГ болон санхүүгийн байгууллагууд Монголын АТГ-ын харилцан туслалцах гэрээний дагуу 7-8 хүсэлт хүргүүлсэн байна. Хоёр хүсэлтийн хариу ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид АТГ-ын дарга 8 дугаар сарын 22-нд хэргийн явцын талаар тайлбар мэдээлэл хүргүүлсэн гэнэ.

У.Хүрэлсүхийг АТГ шалгахаар Прокурорт хүсэлт хүргүүлжээ

Монгол Улсын  Ерөнхий сайд нь Шадар сайд Хүрэлсүхийг мөрдөн мөшгисөн гэх асуудал Тагнуул Цагдаагийн байгууллагаад дамжин тус хэлтэст шалгагдаж байна. Энэ хэрэг дээр 9 хүнийг холбогдуулан шалгаж байгаагаас 4 нь цагдан хоригдож буй гэв.  Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны долдугаар сард төрсөн дүү Отгонбаяр  болон өөрийн хамаатан дүүгээр дамжуулан өөрийгөө мөрдөж мөшгисөн гэх мэдээллийг хэвлэл мэдээллээр тараасан.
Шадар сайд У.Хүрэлсүх нь албан тушаалын байдлаа урвуулж өөрийн төрөл садны хүмүүстэй нийлж, мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажилж, хэвлэл мэдээллээр тараасан гэдэг үндэслэлээр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж АТГ үзэн нийслэлийн прокурорын газарт шалгах хүсэлт хүргүүлсэн байна. Одоогоор хэргийн захиалагч нь, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд оролцсон гэх ямар ч зүйл тогтоогдоогүй гэдгийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга хэлэв.

Хөгжлийн банкны захирал асан Мөнхбатын хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн


Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргалтай холбоотой асуудлыг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэргийн хэлтэс мөрдөн шалгаж буй. АТГ-ын зүгээс шалгалтын явцад авлига албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай зүйл байна уу гэдгийг давхар мөрдөн шалгаж буй аж.

 Харин Хөгжлийн банкны хэргийн мөрдөн байцаалт үргэлжлэн нийт гурван багц хэрэг дээр ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Албан тушаалаа хэтрүүлж ашигласан, бусдад давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Шинэбаатар, Хөгжлийн банкны захирал асан Мөнхбаттай холбоотой эхний үйлдлийг тусгаарлаад шүүхийн шатанд шилжүүлсэн байдалтай байна.

Тэгвэл ЗТЯ-ны сайд А.Гансүхтэй холбоотой хэрэг нэмэлт ажиллагаанууд шаардлагатай гээд Шүүхээс АТГ-т буцаж ирсэн. АТГ-ын зүгээс шаардлагатай нэмэлт ажиллагааг хийгээд Прокурорт шилжүүлсэн гэв. Энэ хэрэгтэй холбогдуулан гурван хүнтэй асуудлыг шүүхийн шатанд явуулсан гэнэ.


.













0 Сэтгэгдэл
Оффшортой нь мөрдүүлж оффшоргүй нь гүтгэгддэг нийгэм болж. Оффшорын мөнгө чинь ард иргэдийн халааснаас гарж байгаа гэтэл чухал хэрэг дээр АТГ ерөөсөө ажиллахгүй байна.
албан бус мэдээлэл ш дээ худлаа синсаци хийх ард иргэдийг дургүйг хүрэхээ боль
Bodit vnenii tuluu temtsej chaddag mundag xvn. Iim buuri suurtai ard tvmnii itgeliig xvleej chadax xvn yaagad uuruu uuriiguu murduud ywj bdag bilee xaxa bolimoor yum. Vnen yumaa olj xutsaasai
Xereg ali xediin ezen ni todorxoi bolson shvv dee. Buruu xvn deer xergee toxoj yltan bolgosnoos bish Xvrelsvxed buruu baixgi l baix. Xarin Xvrelsvx xoxirox shaxsan bizde xerew ami nasand ni xoxirol uchirson bol yaax ch bsii. Ene uls tur bvr umxiirch duuschee. Yr sharxnuudaa tvvj awmaar yum daa
АТГ АЖЛАА ЗӨВ ШУДАРГА ХЙИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГДАА
АТГ АЖЛАА ЗӨВ ШУДАРГА ХЙИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГДАА
АТГ АЖЛАА ЗӨВ ШУДАРГА ХЙИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГДАА
Хамгийн их уншсан