Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эбру урлалын сургалтын төгсөгчид сертификатаа гардан авлаа



Эбру урлалын сургалт Монголд анх удаа боллоо. Сургалтад "Тэргэнцэртэй иргэдийн холбоо", "Миний гэр",  "Бадамлянхуа" хүүхдийн асрах төвийн хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зурах сонирхолтой нийт 30 гаруй залуус хамрагдаж, сертификатаа гардан авлаа.

Сургалтыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэмжлэгтэйгээр "Нийгмийн хөгжилд сэтгүүлзүй" ТББ-аас  21 хоногийн хугацаанд зохион байгуулав.  Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи амжилттай суралцагчдад сертификат гардуулах үеэр цаашид энэ урлалыг сонирхож, багш болох сонирхолтой хүмүүст Туркад суралцах боломж олгохоо илэрхийлсэн юм.

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийгмийн хамгийн эмзэг бүлгийн  хүмүүс байдаг. Тиймээс энэ сургалт тэдний сэтгэлзүй, бие  физологийг  дахин сэргээх , эмчлэх, мэргэжлийн боловсрол олгоход чиглэгджээ.  Эбру урлал нь хүний дотоод сэтгэлийг цэвэрлэж өгдөг байна. Тиймээс уг  урлагаар хичээллэсэн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү сайн унтаж амарч, тайван болсон байдаг аж.

Эбру урлал нь МЭ VIII зуунаас эхлэн зурагдаж эхэлсэн Туркийн  нэгэн соёл билээ.  Эбру хүнтэй тун төстэй гэнэ. Хүний цусны бөөмийг телескофоор томруулж харахад эбру зураг шиг харагддаг байна. Мөн хүнийг шороо, ус, гал, агаараас бүтсэн гэж үздэг бол эбру ч бас адил. Өнгийн будагнуудыг шорооноос гарган авдаг аж. Харин будгандаа малын цөс холсноор галыг орлодог, агаарыг хүний дотоод ертөнцтэй адилтгана. Учир нь тухайн хүнийг сэтгэл санаа муу байвал зурган дээр тусч илэрхийлэгддэг байна.

Евру урлаг нь Туркад эрхээ хасуулсан иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дахин сэргээх  эмчлэх хэмжээнд хүрч хөгжсөн байдаг байна.

 

0 Сэтгэгдэл
ШУДАРГА ХҮН ДЭЭ... ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
Хамгийн их уншсан