Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховдын иргэн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогджээ



Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйл, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 "а" дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 160, 161 дүгээр тушаалыг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн "М" нь тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь албан ёсны шинжилгээний хариугаар батлагдсан байна. Тиймээс Засаг даргын захирамжаар тухайн иргэний амьдардаг байр болон БОЭТ-ийн Халдвартын тасгийн барилга байгууламжид хорио цээрийн онцгой дэглэм тогтоох, хорио цээрийн дэглэм тогтоосон газруудад пост ажиллуулж, хүний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, дэглэмийн хэрэгжилтийг хангаж, халдвар тархалтыг таслан зогсооход чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч ажиллахыг албаны хүмүүст үүрэг болгосон байна. Хорио цээрийн дэглэм өчигдөр оройноос эхэлсэн бөгөөд  энэ сарын 30-ны 23:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэх аж.

0 Сэтгэгдэл
Ховдын тарвас ч осолтой болж дээ тэгвэл.
Хамгийн их уншсан