Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бямбасүрэн: Өнгөрсөн 20 жилийн гашуун туршлага бол ашиг сонирхлын үүднээс Засгийн газраа огцруулсан явдал байсан, одоо энэ алдааг давтах ёсгүй

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардын нам Ерөнхийлөгчийн сонгууль ялагдал хүлээсэнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэдэг байр суурийг Ардын намын хэсэг улстөрч илэрхийлж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж эхэллээ. Та Засгийн газрын кабинет тэргүүлж байсан хүний хувьд энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би хувьдаа одоо өрнөөд байгаа үйл явцыг улс эх орон хийгээд нийтийн эрх ашгийн төлөө бус хувь хүний ашиг сонирхлын үүднээс албан тушаал горилон улс төр хийж Засгийн газрыг огцруулахыг шаардаж буй алхам гэж харж байгаа. Үндэснийхээ эрх ашгийг дээдэлдэг, энэ талаараа олны хүндэтгэлийг хүлээсэн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ мэдээж Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг оруулаад сайд нарыг харлуулах зохион байгуулалттай үйл ажиллагааг эхлүүлсэн нь хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гээд хэт яарч байна гэсэн хардлагыг улам баталсан. Монголын улс төрд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хуримтлуулсан гашуун туршлага бол ашиг сонирхлын үүднээс Засгийн газраа огцруулж, өмнөхөөсөө дордуулж байсан асуудал гэдгийг улстөрчид,  азаар улстөрч гэх нэрийг зүүсэн хүмүүс яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй гэж Засгийн газрыг тэргүүлж явсан хүний хувьд хэлмээр байна. Би хувьдаа Ж.Эрдэнбатын Засгийн газрыг Эрдэнэтийн асуудлыг нааштайгаар шийдсэнийг эдийн засгийн хүрээнд явуулсан томоохон ололтынх нь нэг гэмээр байна. Мэдээж, монгол төр хувийн хэвшлийг хөгжүүлэх бодлогоосоо татгалзаагүй. Гэхдээ элдэв луйврын аргаар үндэснийхээ том баялгийг эрх мэдэлдээ оруулна гэдэг нь луйврын арга. Үүнийг таслан зогсоосон нь одоогийн Засгийн газрын хийсэн том ажил. Үүнээс болоод ч Засгийн газрыг хөдөлгөх, ганхуулах сонирхол зарим хүнд төрсөн байж болзошгүй юм шүү.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Засгийн газарт та ямар дүн тавих вэ?

-Миний хувьд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай гар барьж мэндэлж, нүүр тулж уулзаж үзээгүй хэдий ч хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг нь хараад үнэлдэг юм. Сангийн сайд байхдаа Дубайн хэлэлцээрээр Оюутолгойн маргаантай тайлангуудад гарын үсэг зураагүй. Ерөнхий сайд болоод төрийн хариуцлагын асуудлыг нэлээд өндөр түвшинд гаргаж, ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөхийг сануулсан зэргээр нь түүнийг ирээдүйтэй улстөрч гэж олзуурхах болсон.  Засгийн газрыг хөдөлгөхгүй байх 2 үндсэн шалтгаан надад байна. Нэгдүгээрт, дэлхий нийтэд дампуурлаа зарлах хэмжээнд тулчихсан эдийн засаг хүлээж аваад асуудлыг шийдэж чадсан гавьяатай гэж би эдийн засагч хүний хувьд Ж.Эрдэнбатын Засгийн газрыг дүгнэж байгаа. Өр зээлийн хүндрэлийн асуудлыг шийдсэн нь Монголын эдийн засагт амьсгаа авах том боломж олгож чадсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Түүхий эдийн үнийн өсөлт эдийн засгийг аварсан” гэж ярьж, хэлж байх шиг байна. Түүхий эдийн үнэ өсөхөд Засгийн газрын зөв бодлого, Монголын улс төрийн тогтвортой байдал нөлөөлсөн гэдгийг үгүйсгэх хэрэггүй. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын мэдэгдлүүдээс харахад Монголын эдийн засгийн суурь болсон гол гол салбартаа хөрөнгө оруулалт хийх чиглэл гарч байгаа нь сайшаалтай. Тодруулбал, газрын тосоо боловсруулъя, зэс, ган, барилгын материалын болон  нүүрс хийжүүлэх, коксжуулах үйлдвэрийг барья гэж байгаа нь  сайшаалтай. Гагцхүү үүнийг ажил хэрэг болгож, хөрсөн дээр буулгаж чадвал Монголын эдийн засаг аандаа сэргэнэ. Хоёрдугаарт, Монгоылн Засгийн газар хоёр хөрштэйгээ нэлээд том стратегийн чиглэлээр хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж, тохиролцож шийдэж байгаа нь эдийн засгийг сэхээх зөв гарц юм.

-Улс төрийн тогтвортой байдал чухал гэж та сая хэллээ. Үүнийг хангахын тулд яах ёстой вэ?

-Одоогийн нөхцөлд төр засаг ухаалаг, мэргэжлийн шийлдвэр гаргах хэрэгтэй. Эдийн засгийн үйлдвэрлэл явуулдаг смабаруудаа бодитойгоор хөгжүүлнэ гэж байгаа нь зөв ахлам. Нөгөөтэйгүүр, эдийн засгийг гажуудуулж, хажуунаас нь мэрж бөайгаа улс төрийн тогтолцоогоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх ётсой.

У.Жанцан

0 Сэтгэгдэл
Улс эх орноо,ард иргэдээ гэлээ гэж гайхаад байгаа юм ууОрчин цагийн хэвлэлийн эрх чөлөө, техн, технологийн дэвшилд дулдуйдсан эх адаггүй худал,хуурмаг мэдээлэл төөрөлдөөд засаг төрөө унагах ёстой гэж дэмжих хэрэг үү
Sonin hun be???
Хамгийн их уншсан