Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШҮҮХ АРДЫН НАМЫН ТАЛД АЖИЛЛАВАЛ ГАЦАА АРИЛАХ НЬ

Анхдугаар чуулганыг гацаанд оруулсан МАН-ын гишүүд өчигдөр хуралдаж олонхийн бүлгээс ангийн даргад нэр дэвшүүлсэн З.Энхболдыг дэмжих үү, үгүй юү гэдгийг хэлэлцэв. Мөн Бага хурал болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл хангах зарим асуудлыг ярилцжээ. Парламентын үйл ажиллагааг зогсолтгүй явуулах уу, энэ хэвээр гацаасаар байх уу гэдэг зөвхөн тус намын шийдвэрээс шалтгаалах болоод байгаа. Иймд тус бүлгийн шийдвэрийг хүлээсэн хэвээр.
Өчигдрийн хуралдаанаас нэгэн хачирхалтай, барьцаа маягтай зүйлийг гаргажээ. Тодруулбал, тус намын гишүүд маргаантай байгаа Өвөрхангайн тойргийн асуудлыг нэг тийш болтол чуулганд орохгүй хэмээж. Тэдний тайлбарлаж буйгаар илт давуу ялсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт Хан-Уул дүүргийн шүүхээс буруутай гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ нь, тус намынхны дургүйцлийг төрүүлж, чуулган, АН-ыг бойкотлох замд хөтөлжээ. Магадгүй шүүх Ардын намын талд ажиллан, шийдвэрлэхгүй бол чуулганд орохгүй, З.Энхболдыг батламжлах асуудлыг хэлэлцэхгүй нь бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан