Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ЫНХАН З.ЭНХБОЛДТОЙ ЛХАГВА ГАРАГТ УУЛЗАХААР БОЛЗОВ

УИХ-ын дахь МАН-ын гишүүд УИХ-ын даргад нэр дэвшээд байгаа З.Энхболдтой уулзах хүсэлт тавьсан ч ирээгүй байна. Учир нь, УИХ дахь МАН-ын бүлэг гэж байхгүй учир МАН-ынханд тайлбар хийх боломжгүй гэсэн хариултыг З.Энхболд гишүүн өгчээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд өчигдөр орой 19:00 цагт мэдээлэл хийлээ. Тэрээр “Маргааш манай намын  Бага хурал болно. Тиймээс лхагва гарагт З.Энхболд гишүүнтэй уулзаж ярилцах хүсэлт тавилаа. Энэ саналыг хүлээж авна гэдэгт итгэж байна. Ингээд лхагва гаригт УИХ-ын анхдугаар чуулган хуралдах байх” гэсэн тайлбар хийлээ. МАН-ын гишүүд ийн мэдээлэл хийж байхад АН-ынхан чуулганы танхимд суусан хэвээр байлаа.

0 Сэтгэгдэл
Yagaad uulzah geed baigaa yum boloo. Ter ih sonin............. Ene humuusiig eroosoo oilgohgui yum aa
Хамгийн их уншсан