Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

14 дүгээр сургуулийн барилгын ажил 95 хувьтай явна


Хамгийн их хүн амтайд тооцогддог Баянзүрх дүүрэгт 2017-2018 оны хичээлийн шинэ жилд шинээр 1 цэцэрлэг, ерөнхий боловсролын 1 сургууль ашиглалтад орохоор бэлтгэл ажил нь хангагдаж байгаа аж. Тодруулбал, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50 хүүхдийн хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг нь ирэх сарын 4-нд нээлтээ хийж хүүхэд багачуудаа хүлээн авахаар болсон байна. Харин 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 640 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн барилга угсралтын ажлыг ирэх сарын 30-ны өдөр дуусгаж байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн олон жил хүлээгдсэн 14 дүгээр сургуулийн шинэ барилгын ажлын явц 95 хувьтай байгаа бөгөөд 9 дүгээр сарын 10-ны өдөр улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан