Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын хоёр иргэн хууль бусаар хил нэвтэрчээ


ОХУ-ын нийслэл Москва хотоос яваа жуулчныг   Хиагт боомтын ойролцоо газраар Монгол Улсын хилийг  хууль бусаар, явган  нэвтэрснийх нь төлөө саатууллаа гэж ОХУ-ын Буриад улсын Хилийн удирдах газрын хэвлэлийн алба  мэдээллээ.
“Монголын нийслэлд очиж шашны мөргөл үйлдэх зорилгоор хил нэвтэрсэн ОХУ-ын хоёр иргэнийг Орос, Монголын хилчдийн хамтны ажиллагааны дүнд Алтанбулаг суманд саатуулаад байна” гэж мэдээлэлд дурджээ.

Москва хотын 29 настай залуу  18 настай энэ бүсгүйтэй хамт “Москва-Красноярск-Улан-Үдэ-Улаанбаатар” гэсэн чиглэлээр явж мөргөл үйлдэхээр шийвэрлэсэн юм байна. Энэ бүхий л маршрут, чиглэлээ тэд интернетээс олж мэдсэн ч Улан-Үдээс Хиагт орохдоо таньдаг хүнээсээ зам  асууж явжээ. Уг нь  Хиагтад төвөггүй ирсэн ч тэнд ирээд л гадаад паспортаа Москвад орхисон байж.

Ингээд л тэд улсыг хилийг шалган нэвтрүүлэх боомтоос өөр газраар нэвтэрч Монгол улсын нутагт орохоор  шийдвэрлэсэн гэнэ.
Аялагчид наймдугаар сарын 30-ны шөнө харанхуйгаар хилийн тор, байгууламжийг даван Монгол Улсын нутагт нуугдах гэж байсныг илрүүлэн ийн саатуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан