Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Пүрэвсүрэн: 9 сарын 15 хүртэл цэцэрлэг, сургуулиуд хэвийн хичээллэнэ

35 мянган багш цалингаа нэмүүлэхийн тулд өчигдөр төв талбайд тайвнаар жагссан.  Тэд энэ тэмцлээ үнэний төлөөх, хойч ирээдүйнхээ төлөө хийж буй чухал алхам хэмээн үзэж буйгаа удаа дараа илэрхийлж байв. Гэвч цалингаа нэмүүлтэл зогсолтгүй тэмцэнэ гэсэн тэдний мэдэгдэл 9 сарын 1-нд ажлаа хийхгүй юм байна гэх сэтгэгдлийг олон хүнд төрүүлээд буй.

Үүнтэй  зэрэгцээд Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд цэцэрлэг, сургуулиудын нээлт хэрхэн болох сайд, дарга нар ямар сургуулиудын нээлтэд оролцох мэдээлэл өгөхгүй байгаа нь бүр ч эргэлзэхэд хүргэв. Тиймээс Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн Т.Пүрэвсүрэнтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.

-Өчигдөр болсон жагсаал олон хүнд цочрол өгөх шиг боллоо. Гэхдээ маргаашнаас эхэлж багш нар ажил хаях юм байна гэсэн ойлголттой олон хүн байна. Түр хорооны зүгээс багш нарт ямар чиглэл өгсөн бэ?

-Бид жагсаалынхаа үеэр УИХ, Засгийн газарт, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн байгаа. Тус шаардлагынхаа хариуг ирэх сарын 15-ны дотор авна гэдгээ мэдэгдсэн. Заасан хугацаанд бидний тавьсан шаардлагыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн хөдөлгөөн өрнүүлэх юм. Тиймээс энэ хүртэлх хугацаанд цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж ойлгож болно. Түр хорооны зүгээс бүх багш нартаа ийм л чиглэл өгсөн. Энэ дагуу багш нар маань эцэг эхчүүдэд мэдээлэл өгсөн байгаа болов уу.

-Тэгэхээр ирэх сарын 15 хүртэл багш нар ажил хаяхгүй нь гэж ойлгож болох нь?

-Тийм ээ. Үүсээд байгаа нөхцөл байдалд бидний шавь нар буруугүй шүү дээ. Бид тэднийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүргээ биелүүлэх болно. Гэхдээ бид энэ хугацаанд зүгээр суухгүй. Дараа дараагийн алхамдаа бэлтгэнэ. Нэг үгээр хэлбэл, тэмцлийн дараагийн шатны ажилдаа бэлтгэсээр байх болно. Бас энэ хугацаанд Олон улсын арбитирт хандана. Ингэснээр багш нар маань цалинтай ажил хаях нөхцөл бүрдэх юм. Багш нар хохирох ёсгүй шүү дээ. Ямар ч л байсан багш нар ингэсгээд намжчих юм байна гэж ойлгож болохгүй гэсэн үг л дээ. Ажлын хэсэг ажилласаар л байна.

-Ингэхэд та нар шаардах бичгээ хэнээр дамжуулж өгөв?

-Төрийн ордны  шууданчийг талбай дээр авчирч гардуулж өгсөн байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан