Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгинохайрханд улсын цэцэрлэггүй 6, сургуульгүй 14 хороо байна


Хүн амынхаа тоогоор хоёрт бичигддэг Сонгинохайрхан дүүрэгт 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 8 сургуульд нийт 44000 гаруй сурагч суралцах нь. Харин төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн  57 цэцэрлэгт 23532 хүүхэд хамрагдахаар бүртгэгджээ. Тус дүүргийн 5, 26 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн аль алин нь байдаггүй аж. Түүгээр ч зогсохгүй төрийн өмчийн цэцэрлэггүй 6, төрийн өмчийн сургуульгүй 14 хороо байгаа нь сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийг ихэсгэж, 3 ээлжинд хичээллэх нөхцөл бүрдүүлдэг байна.
Энэ хичээлийн жилд 1 дүгээр ангид 5652 хүүхэд шинээр сурагч болохоор бүртгүүлсэн бөгөөд 11 сургуулийн 129 бүлгийн 4810 сурагч 3 дугаар ээлжинд хичээллэх төлөвтэй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан