Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын төлөөлөгчдийг тэргүүлнэ


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдинй засгийн чуулганд оролцох улсыхаа төлөөлөгчдийг ахалж, Төрийн тэргүүний хувиар Орост анх удаагаа айлчилна гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа мэдээлснийг dvkapital.ru хэвлэл дамжууллаа.
Түүний хэлснээр бол энэ чуулга уулзалтад Монгол улсаас албан болон бизнесийн 120 орчим төлөөлөгч оролцох юм байна.

Энэ форумын үеэр Орос-Монголын бизнес-нийгмийн төлөөлөл оролцсон дугуй ширээний ярилцлага, ажил хэрэгч уулзалтууд болох гэнэ.

Үүний зэрэгцээ Владивостокт болох Зигиро Каногийн нэрэмжит Олон улсын 21 нас хүртэлх жүдочдын тэмцээний нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ, Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар оролцох юм. Монгол Улсын ерөнхийлөгч жудо самбо бөхөөр хичээллэж улсынхаа шигшээ багт барилдаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан