Британид Сохор хүнийг хүүхэд оролцсон порно үзсэн гэж буруутгажээ
2017 оны 8 сарын 31

Их Британийн Блэкпул хотын шүүх 44 настай Эндрю Шоу гэгчийг хүүхэд оролцсон садар самуун бичлэг  үзсэн хэмээн бруутган хэлэлцэж эхэлсэн байна. Хэрэгт бүрдүүлсэн материалд британи эрийг 16-гаас доош насныхан оролцсон 71 дүрсийг интернетээс татаж авч үзсэн гэсэн байна.

Харин Шоу шүүхэд ирэхдээ хараагүй эхнэрээ дагуулан хөтөч нохойгоор хөтлүүлэн иржээ. Түүний өмгөөлөгч нь шүүхэд өөрийнхөө үйлчлүүлэгчийг үндсэндээ хараагүй, нэг нүд нь огт хардаггүй, нөгөө нүд нь тун багахан, зөвхөн  гэрэл гэгээ л хардаг гэсэн байна.

“Харааны ийм бэрхшээлтэй хүн өөрийнхөө үзэж байгаа дүрсэн дээрх хүмүүсийг яг тодорхой ялгахад хэцүү. Тэр 16 нас хүрсэн хүмүүсийг л харж байна гэж бодсон” гэж өмгөөлөгч хэлснийг хэвлэлүүд иш татжээ. Үнэхээр ч өмгөөлөгчийн үгийг шүүхийнхэн анхааралдаа авсан байна. 
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.