Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Мөнхбат: Монгол Улс хөрөнгө оруулалтын хамгийн таатай орон болох боломж, гарц байна

"Invest Mongolia 2017" чуулган Шангри Ла зочид буудалд эхэллээ. Чуулганыг Японы хөрөнгө оруулалттай “Фронтиэс Монгол” компани жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн чуулганыг нээн Ерөнхий сайд үг хэллээ.

Мөн энэ үеэр Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлий тэргүүлж буй, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Монгол Улсад хөрөнгө оруулагчдын татаж, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, хамгаалалтыг сайжруулахын тулд Монгол Улсын засгийн газрын зүгээс олон арга хэмжээ, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монгол дахь Английн худалдааны танхим хамтран хөрөнгө оруулагчдын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн Монгол Улсад суугаа дипломат болон консулын газартай хамтран хөрөнгө оруулалтын орчин, нөхцлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын татах зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг удаад дараа зохиож байна. Тухайлбал, өнгөрсөн сард дэлхийн банкны суурийн төлөөллөгчийн газартай хамтран Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрчим, хөрөнгө оруулалтын хамгаалалтын асуудлаар санал солилцсон. Мөн БНХАУ, АНУ- элчин сайдын яамтай хамтран тус улсын бизнес эрхлэгчдийг урьж уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын суурь, цаашдын чиг хандлагыг нь сайн тавьж, дэмжиж ажиллаж чадах юм бол Монгол Улсад хөрөнгө оруулагчдын татах боломж байна гэдгийг олж харж байна. Хөрөнгө оруулалтын хамгийн таатай орны нэг нь Монгол Улс болох боломж, ирээдүй, гарц байна. Үүнд Засгийн газар, мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн зүгээс бүхий л бололцоогоо дайлчан ажиллах болно. Бүх хөрөнгө оруулагч, гадны байгууллагад үргэлж нээлттэй байх болно" гэлээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан