Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга Приморийн Дорнод боомтод очно

Дорнын эдийн засгийн гуравдугаар форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн очоод байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Приморь дахь Дорнод боомтод хүрэлцэн очно. Халтмаагийн Баттулга өчигдөр Приморийн хязгаарын тэргүүн Владимир Миклушевскийтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Тэрээр энэ хязгаарын өмнөдөд байх олон улсын энэ боомтоор дамжуулан өөрийн ачааг Ази-Номхон далайн  орнуудад гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Х.Баттулга “Бид юун түрүү танай Дорнод боомтыг сонирхож байна. Маргааш би энэ боомтод газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцана” гэснийг ТАСС агентлаг дамжуулжээ.

Миклушевский хариуд нь Приморийн хязгаар, Монголын бараа эргэлт  энэ оны эхний хагас жилд 3,8 дахин өссөнийг тэмдэглээд одоохондоо эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн экспортын чиглэлд байгаа цаашдаа импортыг хөгжүүлэх хэрэгтэй байна” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан