Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлал эхэллээ

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авлаа. Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ХХААХҮЯ, БОАЖЯ-ны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан