Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгай хяналтын дэд хороо МАН-ынхныг эвлэрүүлэх үү

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Энэ хорооны хуралдаанд хорооны таван гишүүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Н.Номтойбаяр. Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар оролцож байна.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан бүлгийн дарга Д.Хаянхярваад УИХ дахь МАН-ын бүлгийг чуулганаас өмнө хуралдуулах хүсэлтээ бичгээр хүргүүлжээ. Харамсалтай нь энэ хороо хуралдаагүй байснаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 60 тэрбумын хэрэг гэдгийг нэг тийш нь болгоно хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага аваад байгаа юм.

Сануулахад, Тусгай хяналтын хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нар багтдаг бөгөөд УИХ-ын гишүүн С.Батболд даргалдаг юм.

Тусгай хяналтын дэд хорооны хурлаар  Ерөнхий сайд М.Энхболд,  Шадар сайд У.Хүрэлсүх нарыг эвлэрүүлж, асуудлыг нэг талд гаргах явдал гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа тайлбарлаж байгаа.

Хуралдаан энэ зорилгоо биелүүлж маргалдагч талуудыг эвлэрүүлж чадвал МАН-ын бүлэг  нэгдсэн чуулганаас өмнө дахин хуралдаж, байр сууриа нэгтгэж магадгүй байна. Улмаар УИХ дахь олонхи үгээ нэгтгэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулалгүй авч үлдэхээр тооцоолж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан