Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбат нь М.Энхболдоо татаад хамт унах юм биш биз

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гэж УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн гарын зүсэг зураад парламентад өргөн барьсан. УИХ-д хамгийн чадвар муутай, хөдөөний Ж.Эрдэнэбатыг чухамдаа М.Энхболд гар хурууны үзүүртээ зарж, хувийн бизнестээ ашиглах гэж тооцсон ч өөрийн нь намынхан түүнийг огцруулах гэж хуйвалдаад эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шокноосоо гарч амжаагүй тэвдүүхэн яваа Миеэд бүр ч том цохилт болох гээд байна.

Арга барсандаа УИХ-ын гишүүдээ дарамтлахыг нь дарамталж, аргадахыг нь аргадаж байгаад Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Засгийн газрыг огцруулахгүй” гэсэн дүгнэлт гаргуулаад байгаа. Гэлээ ч УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь хууль болохоор энд Засгийн газар бүдэрч магадгүй.
МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооноос мэдээлж байгаагаар гарын үсэг зурсан гишүүний тоо 33 хүрсэн гэдэг. Үүн дээр АН-ын бүлэг нэгдвэл Ж.Эрдэнэбатын засгийн газар амархаан өвдөг шороодоно.

Үүнээс үхтэл айсан М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад захиалга өгч завсарлага аван цаг хожих гэсэн нь муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болов.
Өнөө Д.Хаянхярваа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа Засгийн газрыг огцруулахтай огт холбоогүй Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын бие биеэ чагнасан, тагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлье гээд завсарлага авчихав.
Ингэж завсарлага авсан нь  хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүйгээс гадна, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх хугацаанаас давсан болохоор завсарлага өгсөн УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоомжийг зөрчсөн болж таарлаа.

Ингээд Засгийн газрыг огцруулах асуудал нь одоо УИХ-ын даргыг огцруулахад хүргэж болзошгүй болоод байна.

Гэхдээ энэ асуудал нь чухамдаа шалтаг л хүлээж байснаас биш МАН дотор намын дарга атлаа хууль зөрчиж УИХ-ын дарга болсон, тэгээд Ерөнхийлөгчийн суудалд хэт шунаж байж ялагдсан зэрэг шалтгаануудаар М.Энхболдыг намын дарга, улмаар УИХ-ын даргаас огцруулах асуудал тэртэй тэргүй ээлжээ хүлээж байсан нь үнэн. Одоо харин сайхан шалтаг гарч ирлээ.

Шинэчлэл хөгжлийн хорооныхон одоо барьцаа улам лавшруулаад М.Энхболдын хууль зөрчсөн үйлдлийг нь бариад огцруулъя гэсэн шаардах бичиг гаргаад ирэхэд гайхах юмгүй боллоо.

УИХ дахь АН-ын бүлэг ч та хууль зөрчиж байна шүү гээд М.Энхболдод анхааруулга өгчихөөд байдлыг харж байна. Түүнийг огцруулах асуудал босоод ирвэл АН-ын бүлэг аль талд нь гар өргөх нь бараг тодорхой.....

0 Сэтгэгдэл
Өмнөх засгаас ч тэр, одоогийн засгаас харахад ч тэр мэдрэгдэж буй нэг алдаа буюу гажиг нь эрх баригч намын дарга нь ерөнхий сайд байгаагүйгээс хамаг асуудал гацаанд орж байна.
Хамгийн их уншсан