Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмч нар ажил хаях эсэх нь маргааш тодорхой болно

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан хугацаатай мэдэгдэл, шаардлагаа өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт хүргүүлсэн. Тус шаардлагыг нь шийдвэрлэж хариу өгөх хугацаа маргаашаар дуусгавар болох юм.

Заасан хугацаанд нь хариу ирүүлээгүй тохиолдолд тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн эмч, эмнэлгийн ажилтнууд дараагийн тэмцлийн үйл ажиллагааны бэлтгэлдээ ханцуй шамлан орсон гэнэ. Ямартай ч өчигдрийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Өргөө амаржих газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЭСҮТ, Энэрэл эмнэлгийн 2000 гаруй эмч, ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж тэмцэхээр эвлэлдэн нэгдэж байгаагаа илэрхийлж гарын үсгээ ҮЭ-ийн холбоондоо ирүүлсэн байна. Үүний өмнөхөн Эрүүл мэндийн салбарын Ховд BOET, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Наркологийн эмнэлгийн 500 эмч ажилчид гарын үсгээ ирүүлээд байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан