Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нямсүрэн: Урлоги-Андорлогийн эмчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна

Нэгдүгээр эмнэлгийн Урологи, андорлогийн төвийн 60 жилийн ой тохиож байна. Энэ үеэр “Урлогийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа юм. Түүх сөхвөл 1957 оны есдүгээр сарын 15-нд Урологийн тасаг анх байгуулагдажээ. Ингээд өнгөрсөн оноос Урлоги-Андорлогийн төв нэртэй болов. Тус төв 2007 онд хэвлийн дурангийн мэс засал анх хийж эхэлжээ. Уг төв бөөр, шээлгүүр, давсагны мэс засал хийдэг. Нийт мэс заслын 70-80 хувийг дурангаар хийж байгаа юм. Ингээд олон улсын уг хурлын үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч,

Эрхтэн шилжүүлэн суулгах монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэнгээс урлоги, андорлогийн эмчийн хүрэлцээ, ажил байдлын талаар тодрууллаа.
-Улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэх мэс засалыг жилд хэдэн удаа хийж байна вэ?

-Жилд 170-180 орчим бөөр, элэг, ясны үйл ажиллагааг шилжүүлэн суулгах  мэс засал хийж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал Монголын анагаах ухааны хөрсөнд суусан. 2015 онд 100 дахь мэс заслаа хийсэн. Бид өнөөдөр жилд 3000 орчим хүн эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Тэдний 700 гаруйд нь мэс засал хийж байна. Үүнээс гадна амбулториор 21-22 мянган үзэж буй юм. Мөн 500 гаруй хүнд жижиг мэс засал хийн эмчилж байгаа юм.

-Урлогийн эмч нарын хүрэлцээ, ажлын ачаалал ямар байна вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, Андорлогийн төвийн 60 жилийн ой тохиож байна. Сүүлийн 20 жил энэ төв хурдацтай үсрэнгүй хөгжиж ирлээ. Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил шинэ зууны эхэн үед бусад орнуудаас 25-30 жилээр хоцорч байсан юм. Өнөөдөр лазерын тоног төхөөрөмж уян дурантай болчихвол дэлхийтэй хөл нийлүүлэх хэмжээнд хүрсэн. Хот, хөдөөд урлоги, андорлогийн 40 гаруй эмч ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн долоо, найман эмнэлэг ажиллаж байгаа. Бас Нэгдүгээр эмнэлгээс гадна Эх нялхас, гуравдугаар эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт урлогийн эмч нар ажилладаг. Хөдөө орон нутгийн улсын мэдлийн томоохон эмнэлгүүдийг урлоги, андорлогийн эмчээр хангах шаардлага бий. Эмч хүрэлцээгүй тул ачаалал ихтэй ажиллаж байна. Өнөөдөр Урологи, Андорлогийн төвд дор хаяж 13 эмч ажиллаж байна нэг эмчид ногдох ачаалал буурах юм. Нэг эмч өдрийн 8 цаг ажиллах ёстой. Гэтэл 20 гаруй цаг ажиллаж байгаа.

-Энэ тоног төхөөрөмж ямар үнэтэй юм бол. Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй юм уу?

-Өнөөдөр улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал сул байна. Гэвч мэс заслын бусад багаж хэрэгсэлийн үнэ өртөгтэй жишвэл өндөр. Гэхдээ улсын төсөв гэдэг том тогоотой зүйрлэвэл халбаг, сэрээ дүрээд авахын төдий зүйл. Ийм тоног төхөөрөмжтэй болвол мэс засал хийх ажил хурдан болно. Мөн чулуужилт бутлах, түрүү булчирхай, давсаг, бөөрний мэс заслыг ердийн дурангын хагалгаанаас илүү хурдан, үр дүнтэй хийх зэрэг дэвшил гарах сайн технологи юм.

-Эмч нар цалин бага гэсэн асуудал тавьдаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Ажлын ачаалал их, цалин бага. Эмч сувлагч нарын цалин 400, 500, 600 мянган төгрөгийн цалингаар ажиллаж байгаа. Энэ мөнгө ахуй амьдралд нь хүрэлцэхгүй болсон. Багш нарын ярьж буйтай адил 1.5 сая төгрөгт цалингаа хүргэх шаардлага бий. Залуу эмч нар орон сууцны зээлтэй. Гэтэл цалин нь зээлээ төлөх нь бүү хэл амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэгэхээр эмч нарын тоо, нийгмийн халамж, цалинг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

-Манай эмч нарын ур чадвар нэмэгдэж олон төрлийн хагалгаа хийдэг болж. Дотоодод хийж буй дурангийн хагалгааг гадаадад хийлгэвэл ямар үнэ өртөгтэй тусах вэ?

-Гадаад хэвлийн дурангаар бөөрний мэс засал хийлгэхэд хамгийн багадаа 30-40 мянган ам.доллар болдог. Харин дотооддоо үнэгүй шахам хийж байна. Эрүүл мэндийн даатгалаас ихэнх төлбөр нь төлөгддөг. Мөн мэс засал хийлгэж байгаа хүнээс 200 орчим мянган төгрөгийн төлбөр авч байгаа.

-Энэ хурлын үеэр хагалгаа хийж байна. Ямар өвчтэй хүнд хагалгаа хийж байна вэ?

-Бөөр нь усжсан хүнд дурангаар мэс засал хийж байна. Гадаадын нарийн мэргэжлийн эмч нартай харилцан ярилцах, туршлага солилцох, суралцах арга хэмжээ болж байгаа юм. Бидэнд бусдаас сурах зүйл маш их бий. Ер нь сурахад хязгаар байдаггүй. АНУ, Канад, Хятад, Солонгос улсаас нарийн мэргэжлийн эмч нар ирж энэ сургалтад оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан