Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Нийслэл Улаанбаатар хот орчмоор  өнөөдөр багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан