Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Regnum: Монгол улс шинэ Ерөнхий сайдаа сарын дараа томилно

Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар огцорсон ч шинэ ерөнхий сайдыг томилж, тэр нь Засгийн газраа бүрдүүлтэл үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улсын хуулиар парламентад олонхи болсон нам, эвсэл нь Ерөнхий сайдад өөрийн хүний нэрийг дэвшүүлдэг.

Огцорч байгаа Ерөнхий сайд бол 2016 оны парламентын сонгуульд олонхи болсон МАН-аас нэр дэвшиж томилогдсон хүн байлаа. Өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиар УИХ-ын 76 суудлын 65-ыг нь МАН авснаар нэр дэвшиж томилогдсон юм.

Одоо шинэ ерөнхий сайдыг парламент-УИХ 30 хоногийн дотор томилох ёстой. Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа өөрийн засгийн газрын бүтцийн талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа парламент хэлэлцэнэ.
Монголын УИХ есдүгээр сарын 7-нд ээлжит бус хуралдаанаараа Засгийн газраа огцруулах асуудал хэлэлцэхэд  хуралдаанд нийт 76 гишүүүнээс 73 нь оролцсон юм.

Засгийн газрыг огцруулах саналыг парламентын 30 гишүүн анх санаачилсан юм байна.
Тэд эрх баригч намын Ж.Эрдэнэбат тэргүүтэй засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дэд даргад өргөн барьсан юм. Тэднийхээр бол Ерөнхий сайдаар томилогдсоны дараагаар Ж.Эрдэнэбат нэг биш удаа хууль зөрчиж энэ нь Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй гэнэ. Огцрохыг шаардагчид энэ шаардлагаа Үндсэн хуульд заасный дагуу 15 хоногт багтаан хэлэлцэхийг шаардсан.

Наймдугаар сарын 30-нд парламентын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэн ч Ерөнхий сайдыг  огцруулахыг дэмжээгүй юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудал ийнхүү нэг биш эсэргүүцэлтэй тулгарсан. Эсэргүүцэгчид улс төрийн тогтворгүй байдал нь өнөөгийн хямралыг бий болгож гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэж тайлбарласан. Энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч парламентын ээлжит бус чуулган дээр хэлсэн.

“Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль баталснаас хойшхи сүүлийн 25 жилд энэ улсад 13 засгийн газар ажилласан байна. Манай засгийн газар 14 дэх нь. Нэг засгийн газрын дундаж нас 1,7 жил байна. Засгийн газраа огцруулах нь тийм ч таатай ажил биш, харин ч улс орны эдийн засгийн хөгжлийг чөдөрлөнө. Бидний зарим нь гадаадын хөрөнгө оруулагчдыг “эдийн засгийн алуурчин” гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ бид өөрсдөө “дотоодын алуурчин” болж Монголын хөгжлийг чөдөрлөж байгаа юм” гэж Жаргалтулгын Эрдэнэбат хэлсэн юм.

Гэвч парламентын  ээлжит бус чуулган “Засгийн газрыг огцруулахгүй гэсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжих үү” гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57,5 хувь нь байнгын хорооны дүгнэлтийг дэмжихгүй гэж санал өгснөөр Монгол Улсын Засгийн газар огцорсон юм хэмээн оросын regnum.ru хэвлэлд бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан