Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Ашгабат-2017”-д оролцох тамирчдаа үдэн гаргаж өгч байна

"Ашгабат-2017" 5 дахь удаагийн Азийн танхимын болон тулааны спортын наадам энэ сарын 17~27-нд Туркменстан улсын Ашгабат хотод болно. 63 улсын тамирчид спортын 21 төрлөөр өрсөлдөх 5 дахь удаагийн Азийн танхимын болон тулааны спортын наадамд манай улс спортын 12 төрлөөр нийт 64 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.

Баг тамирчдаа үдэн гаргах ёслолын ажиллагаа яг одоо МҮОХ-ны хурлын танхимд болж байна.

2005 оноос эхлэн зохион байгуулагдсан Азийн танхимын болон тулааны спортын наадмаас манай улсын баг тамирчид 2 алт, 7 мөнгө, 14 хүрэл нийт 23 медаль хүртэж байжээ.

2005 онд Тайланд улсын Бангкок, 2007 онд БНХАУ-ын Макао, 2009 онд Вьетнам улсын Ханой хотод Азийн танхимын спортын наадам нэртэйгээр, 2009 онд Тайланд улсын Бангкок хотод Азийн тулааны спортын наадам нэртэйгээр зохион байгуулагдаж 2013 онд БНСУ-ын Инчён хотод Азийн танхимын болон тулааны спортын наадам нэртэйгээр зохион байгуулагдах болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан