Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Валютын ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас лавлаж болно

ТҮЦ машин бас нэг шинэ лавлагаа өгдөг боллоо. Тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн мэдээлэл  авч болох юм. Энэ лавлгаа нь  дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн ханшийг  гаргаж өгнө. Мөн улирлын дундаж ханш, алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээлэл ч багтана.

Урд нь Монголбанкинд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг байж. Ийм учраас төв банк ТҮЦ машинаас ханшийн лавлагааг авах үйлчилгээ нэвтрүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан