Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал гишүүн хэлсэн үгэндээ хүрч, өөрийнхөө эрх ашгийг ардаа тавина гэж итгэе


Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулаад хэдхэн хонож байна. Засаг огцрох тухай яригдсантай зэрэгцээд л дараагийн сайд нар хэн байх вэ гэдэг таамаг энд тэндгүй дуулдаж, сайдын суудал мөрөөдөж буй УИХ-ын гишүүд  өөрсдийгөө магтан дуулуулж эхэлсэн гэхэд онц хэтрүүлэг болохгүй.
Гэхдээ Засгийн газрыг огцруулах ажил өрнөсөн цагаас эхлээд дуусан дуустал УИХ-ын гишүүн Л.Аюурсайхан “Засгаа огцруулахад гарын үсэг зурсан гишүүд сайд болох гэж гарын үсэг зураагүй” гэх утгатай үгс унагасан нь хүмүүст ихэд итгэл төрүүлж байв. Гэвч өдөр өнгөрөх тусам энэ үгний үнэ цэнэ алсрах бололтой.
Учир нь, “Өөрийнхөө эрх ашгийг ардаа тавих ёстой. Үүрэг хариуцлага, итгэл үнэмшлээрээ Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан нь төр засгийг тогтворгүй байлгах, хэн нэгэн албан тушаалд горилж байна гэх асуудал байхгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан УИХ-ын залуу гишүүн Н.Учралыг БСШУС-ын сайд болгоё гэх утгатай мэссэж сошиал ертөнцөөр энэ сарын 7-ноос буюу мэргэжлийн гэгдэх Засгийн газрыг огцруулсан өдрөөс эрчээ авч эхлэв.


Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн 23:46 минутад “Зөвхүү” гэдэг хаягнаас “Бидэнд өндөр боловсролтой, нинжин сэтгэлтэй хүмүүжилтэй сайд хэрэгтэй. 1990 оноос хойш давхардсан тоогоор нийт 350 гаруй хүн ээлжилж, улсын их хурал,Засгийн газрын гишүүнээр сонгогдон ажилласан байдаг. Түүхэндээ Н.Учрал гишүүн л анх удаа багш нарын нийгмийн баталгааны тухай хууль санаачилж, боловсролын талаар ажиллаж эхэлсэн юм шиг санагддаг. Хийе бүтээе гэсэн гал эрмэлзэлтэй залуу хүнийг залуугаас нь л дэмжих нь зөв. Н.Учрал сайд болох ёстой гэж бодож байна” гэх зэргээр бичиж эхэлсэн.

Харин маргааш өглөө нь буюу 09:13 минутад “Багш багшдаа тусалъя” групп дээр Munguu Byambajav гэх хаягнаас “Сайхан өглөөний мэнд багш нар аа! Бидний зорилго биелж, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлдэг болох цаг айсуй. Боловсролын салбарыг Нийгмийн тэргүүлэх салбар гэж үздэг, багш нарын ажлын ачааллыг мэддэг ойлгодог, тэднийг хөгжүүлэхийг дэмждэг, нэр хүндийг нь хамгаалдаг нэгэн салбарын сайд болоосой доо. Миний хувьд яг тохирох хүн бол Н.Учрал гишүүн гэж бодож байна. Сайхан цаг айсуй...” хэмээн бичсэн байв. Түүгээр ч барахгүй хэд хэдэн хүн “Н.Учрал БСШУС-ын сайд болбол арай дээр. Залуу хүний алсын хараа эрч хүч боловсролын салбарыг аварна. Улсад онцгой анхаарах чухал зүйлийг онцлон харж чадаж байгаа залуу гишүүнийг дэмжүүштэй” гэх мэтийн мэссэж сошиалаар тархаж эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь энэ мэдээллийг бичиж, дэмжиж буй хүмүүсийн олонхи нь цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй багш нар байгаа юм.
Үнэндээ УИХ-ын гишүүн Н.Учралын гэх тодотголтой Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Тиймээс намрын чуулган эхлэх үед багш нарын дунд дахин хэлэлцүүлэг өрнүүлж уг хуулийн төсөлд санал авахаар болсон. Багш нарын цалин урамшуулал, нийгмийн болон хуулийн баталгаа, багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, багш нарыг давтан сургах, давхар ажил хөдөлмөр эрхлэх, цалинтай чөлөө олгох болон бусад боломжоор амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг асуудлыг уг хуульд тусгаж өгсөн учир цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй мянга мянган багш нараас өндөр үнэлгээ авах нь дамжиггүй.

Гэхдээ багш нарын цалин нэмүүлэх зорилготой жагсаалын ард түүнийг байгаа, гол санхүүжүүлэгч нь гэх мэдээлэл ч бий. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учралыг боловсролын сайд болохын төлөө хэдэн  багш нараа жагсааж, өөрийгөө магтан дуулуулаагүй гэж найдъя.
Мөн өөрийнхөө хүсэлтээр бус боловсролын салбарынхны хүсэл эрмэлзлэлээр сайд боллоо гэх үг унагаад хэвлэлийн хурал хийхгүй гэж найдъя.
Тэгээд ч Н.Учрал гишүүн хувийн сургуультай болохоор ашиг сонирхлын зөрчил гарна, мөн дан дээлтэй мэргэжлийн хүн байх ёстой гэх шалгуурыг хангахгүй. Тэгэхээр "Өөрийнхөө эрх ашгийг ардаа тавих ёстой"гэж хэлсэн үгэндээ хүрнэ гэж итгэе. УИХ-ын чуулган дээр Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хатуухан үг хэлсэн шигээ дараагийн Засгийн газрын ч бурууд хатуу гишүүн байгаасай гээд аливаад шүүмжлэлтэй хандах эрхийг нь хэвээр үлдээе.


 

0 Сэтгэгдэл
Үгүй дээ. Боловсон ухамсартай зөв хүмүүжилтэй залуу юм билээ. Боловсролын сайд байвал хөдөлгөнө дөө....
Албан тушаалд санааширагч орчин цагийн техник технологийн дэвшлийг чадамгай эзэмшиж бусдаар өөрийгөө их сайн хүн боловсролтой,эх орон ч гээд байж болох гоё үгээр өдөр шөнөгүй булж нийгэмийн масс давхаргад цөмрөн орж толгойг угааснаар сайн хүн гэгдэх нь төрийн түшээг шалгах шалгуур болох учиргүй ээ. Тэдний судалдаг шалгадаг эрх үүрэг бүхий хүний нөөц гэгдэх албан тушаалтнууд бий. Эдний ажлыг хажуугаас нь дайрч өөрөө өөрийгөө өрөөлөөр магтуулж албандп тушаалд хүрэх гишгүүр хийх гэх нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Хүрэлсүхийг энэ шоу хэрээс хэтэрч байна.
Шудрага ёс,улс орон,ард түмнийхээ төлөө чин үнэнчээр цохилох зүрх зоригтой гээд ард иргэдийнхээ өмнө нүд завчилгүй хэлсэн 33 -н эрхэмгүүдийг сайд бол та л чадна гэх мэтээр битгий ятгаж тэднийг ичээлж бас зовоож бололхгүй шүү. Ард иргэдээс ийм санал тавьсан ч та нар минь албан тушаалд дурлаагүй ,авахгүй ээ гээд хэлэ хэлэх зүрх зоригийг нь бид харах болно
Учрал гээднэг залуу сүүлийн үед дуулдах болсон. Америкт л суралсан бололтой юм. Улс орныхоо аль нэг салварт нь ажлаад хэн болохоо ямар ч байсан харуулж амьжаагүй яваа хүн гэж бодож байна. Хэлсэн үгэндээ эзэн болох нь юу л бол. Би татгалсаар байтал энэ олон багш нар дэмжээд байхад би энэ итгэлийг хөсөрдүүлж зүрхэлсэнгүй гээд хээв нэг сууж байх нь тодорхой бололтой. Тэгээд ч хувийн сургуультай гэдгээр эрх ашгийн зөрчилтэй гээд бүдрэх нь юу л бол. Эргүүгийн хэргийн сэжигтнээр татагдсан нэгэн ч хэргээ хаалгаад төрийн тэргүүнд гарч чадаж байхад. Тэгээд ч тэр найруулагч нь тул өөд нь татаад л авна ш дээ
Хамгийн их уншсан