Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

novostipmr.com: Монголчууд Хятадаас Орос хүртэл төмөр зам барихад бэлтгэж байна

Хятад Оросыг холбох төмөр замын эхний хэсгийг  барих ажлыг Монгол Улс ойрын үеэд эхэлнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Известия” хэвлэлийн сурвалжлагчид ярьсан байна.

Монгол Улсын төрийн тэргүүн Дорнын эдийн засгийн форум дээр монголоор дамжин Орос, Хятад хоёрыг холбох төмөр зам барих ажлынхаа тухай ярьсан юм. Түүнийхээр бол энэ төмөр замын эхний ээлж тун удахгүй эхлэх юм байна.

“Манай засгийн газар төмөр замын талаар баримтлах стратегиа 2010 онд баталсан. Судалгааны ажлыг Японы компани хийж байгаа, эхний ээлжинд 450 км төмөр зам барих ажлыг тун ойрын үед эхэлнэ” гэж Баттулга ярьжээ.
Түүнийхээр бол энэ төмөр замын нийт урт нь 5000 км гээд “Юун түрүү эхний 450 км-ийг барина, тэгээд цааш нь үргэлжлүүлнэ” гэсэн байна.

Тээврийн ийм чиглэл Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой байгаа юм. “Бидний гол асуудал төмөр зам. Далайд гарцгүй орны хувьд бид гадаад зах зээлд гарах, дамжин өнгөрүүлэх тээвэр хийх нь манай бүтээгдхүүн гурав дахь оронд гарах боломжийг нэмэгдүүлнэ, энэ хэрээрээ хөнгөлөлттэй нөхцөл бий болно” гэж Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хэлснийг оросын novostipmr.com хэвлэл мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан