Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хейли: БНАСАУ-тай байлдахыг АНУ хүсэхгүй байна, гэхдээ....

Пеньянтай зэвсэгт мөргөлдөөн хийхийг Вашингтон эрмэлзэхгүй байна, гэхдээ БНАСАУ өөрийн цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэн хөгжүүлсээр байх юм бол дарамт шахалт үзүүлэхээ нэмэгдүүлэх болно гэж АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаанаар БНАСАУ-ын эсррэг шинэ хориг тавих талаар  хэлэлцэх үеэр хэлжээ.

“БНАСАУ-ын эсрэг хоригийг цуцлах санаа бидэнд байхгүй, гэхдээ дайн хийхийг ч хүсэхгүй байна. Умард Солонгосын дэглэм эргэж буцахгүй байна.  Хэрэв тэд цөмийн хөтөлбөрөө зогсоохыг зөвшөөрвөл энх тайван бий болно. Хэрвээ үгүй бол дарамт шахалтаа үргэлжлүүлнэ. Сонголт бидний талд байгаа” гэж Хейли хэлсэн байна.

Дипломат бүсгүй БНАСАУ-ын асуудлыг шийдвэрлэхэд америкийн тэргүүн Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглээд АНУ-ын дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжиж байгаад нь Хятадад талархлаа илэрхийлжээ.

“Умард Солонгосын дэглэм ганцаардаж хүнд байдалд байгаа. Дэлхий дахин тэдний цөмийн зэвсгийг хэзээ ч хүртэх ёсгүй. БНАСАУ-ыг зөв алхам хийлгэхээр бид хичээж байна. Юун түрүү тэдний буруу үйлдэл гаргахыг хориглон зогсоохыг оролдож байна” гэж Хейли  онцолсон байна.
БНАСАУ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсний нь хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлдаваа гарагийн хуралдаанаараа тус улсын эсрэг хоригоо чангатгахаар шийдвэрлэсэн юм. АНУ-ын төлөөлөгчдийн бэлтгэсэн энэ баримт бичгийг  Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүн орон  дэмжжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан