Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн 13 постын үйл ажиллагааг эрчимжүүлжээ


Орон нутгийн замын хяналтын цэгүүдэд зөвхөн замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн цагдаагийн мөрдөгч нарыг нэмж ажиллуулахаар болсон байна. Одоогоор хяналтын долоон цэгийг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штабтай холбосон бөгөөд эдгээрт Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн албанаас тус бүр нэг алба хаагч 24 цагийн турш ажиллах нь.
Ингэснээр гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг шуурхай олох, мөн байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд илүү дөхөм болно гэж үзсэн байна. Т
үүнчлэн орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах ач холбогдолтой аж.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан