Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын намрын эхэн шар бич сар 23. Долоон улаан мэнгэтэй Харагчин туулай өдөр
Энэ  өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн.

Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан