Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 23-25 градус дулаан

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан