Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 мянган айлыг төр дангаараа орон сууцжуулах уу

Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зарлагдаад  багагүй хугацааг үдэж буй. Энэ хүрээнд зээл олголтыг Төрийн болон Капитал банк хариуцахаар болсон. Гэвч Сангийн яамтай гэрээгээ тохиролцож чадаагүй нэрээр өдгөө Төрийн банк олгож байгаа нь нэлээн дугаарлалт үүсгээд зогсохгүй иргэдийг ч бухимдуулж байна. Ачаа үүрэлцэнэ хэмээсэн Капитал банк яагаад өнөөг хүртэл зээл олгохгүй байгааг Зээлийн газрын дарга А.Гэрэлмаагаас тодруулахад “Манай талаас наадмын өмнө Сангийн яаманд гэрээнд тусгах саналаа өгсөн. Одоо хүртэл сураг алга. Сонсох нь ээ, Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг зээл олгох арилжааны банкыг сонгоно гэсэн юм билээ. Тэгээд тэр шийдвэрийг нь хүлээгээд байна” гэв. Ямартай ч тус банкинд эл хөтөлбөрийн хүрээнд байр авна гэсэн 400 гаруй иргэний хүсэлтийг Төрийн банк руу шилжүүлсэн гэлээ. Тэгэхээр төв төвхнөхсний “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн зээлийг төр дангаараа юу эсвэл арилжааны банкуудтай үүрэлцэх гэдэг нь тодорхой болох нь.

0 Сэтгэгдэл
ЧАДАХГҮЙ ШҮҮ
Хамгийн их уншсан