Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аз хур” номын их дэлгүүр 72 хувийн хямдрал зарлах нь


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу зохион байгуулагддаг "Үндэсний номын баяр" энэ сарын 22, 23-нд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн номын баяр "Гэр бүлийн уншлагыг дэмжих" уриатайгаар зохиогдох юм. Баярын өдөрт зориулж зохиолчид маань эхнээсээ номоо хямдралтай үнэхээр худалдаална гэдгээ цахим ертөнцөөр мэдэгдээд буй.

Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан гэр бүлийн уншлагыг дэмжсэн хөтөлбөрүүдтэйгээр "Үндэсний номын баяр"-т оролцоно хэмээсэн. Учир нь, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь Гэр бүлийн уншлагын танхимыг нээн ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа. Мөн салбар номын сангуудад ч эцэг эх, хүүхдүүдийн оролцоог хангасан уншлагын танхимууд, хөтөлбөр, соёл олон нийтийн ажлууд байнга зохиож буй билээ.

Харин номын дэлгүүрүүд энэхүү баярт зориулж номнуудаа хэрхэн хямдруулах бол гэдэг номын хорхойтнуудын сонирхлыг ихэд татаж байна. Тэгвэл өнгөрсөн жилийн баярт зориулж 70 хувийн хямдрал зарлаж байсан “Аз хур” номын их дэлгүүр энэ жил үйлчлүүлэгчдэдээ зориулж 72 цагийн 72 хувь хүртэл хямдрал үзүүлэх бололтой. Учир нь, фэйсбүүк хуудсаараа дамжуулан “72 цагийн хямдралаа зарлавал та дэмжих үү?” гэх санал асуулга явуулж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан